Оюутолгойн татварын маргаан дууссан уу?

Хуучирсан мэдээ: 2014.09.15-нд нийтлэгдсэн

Оюутолгойн татварын маргаан дууссан уу?

Уул уурхайн яамны дэд сайд О.Эрдэнэбулган өнгөрсөн долоо хоногт Оюутолгой компанитай үүсгээд байсан татварын маргаан эцэслэснээр төслийн хоёрдугаар үе шат хэрэгжих боломж бүрдлээ хэмээн твиттер хуудсаараа жиргэсэн юм. Гэхдээ “Оюутолгой” компанийн зүгээс өнөөг хүртэл энэ асуудалд албан ёсоор тайлбар хийхгүй байгаа.

Тэгвэл Уул уурхайн сайд Д.Ганхуяг дээрх асуудалд өнөөдөр “Татварын маргаан таслах хурал есдүгээр сарын 10-нд болсон. Тус хуралд Монголын талаас Уул уурхайн яамны холбогдох хүмүүс оролцсон, хөрөнгө оруулагч талаас мөн холбогдох албан тушаалтнууд оролцсон” гэх хариулт өгсөн юм.

Гэхдээ албан бус байдлаар  нэг мэдээлэл цацагдах болсон нь Оюутолгойд тавиад байсан 130 сая ам.долларын татварын актыг 30 сая ам.доллар болгон бууруулсан байж болзошгүй гэж буй билээ.

Г.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж