Цахилгаан машин хандивласныг хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2014.09.15-нд нийтлэгдсэн

Цахилгаан машин хандивласныг хүлээлгэн өглөө

Япон улсын “Мицубиши” моторс компаниас Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт цахилгаан машин хандивласныг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр/09.15/ Чингисийн талбайд боллоо.

Дээрх арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Японы Элчин сайд Такэнори Шимизү болон “Мицубиши” моторс компанийн төлөөллүүд оролцлоо.  Цахилгаан машин нь сард 60 мянган төгрөгийн зардал гаргах юм байна. Нэг удаа цэнэглээд давхихад 130 км зам туулах аж.

Хэрвээ дээрх машин нь 35-40 градус хүртэлх хүйтнийг тэсч, тээвэрлэлт хийх боломжтой нь энэ өвлөөр батлагдвал түүнийг таксины үйлчилгээнд нэвтрүүлнэ гэж хотын дарга Э.Бат-Үүл хэллээ.

Өвөлдөө Улаанбаатар хотод агаарын бохирдол ихэсдэг. Үүнд гэр хорооллынхны түлж байгаа нүүрс нөлөөлдөг ч авто машинаас ялгарах хорт утаа багагүй хэсгийг эзэлдэг юм. Тиймээс цахилгаан машиныг нэвтрүүлэх нь экологид ээлтэй гэж хотын удирдлагууд үзэж байна. 

Г.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж