Архангай аймгийн Цагаандавааны орчимд өнөөдөр томоохон осол гарсан байна. Ослын улмаас гадаадын хоёр иргэнийг Улаанбаатар хот руу нисдэг тэргээр авч явсан бол жолооч нь бага зэргийн гэмтэл авсан гэх албан бус мэдээллийг бид олж авлаа. Энэ талаар Замын цагдаагийн газраас тодруулахад, хэргийн газарт тус газраас холбогдох хүмүүс ажиллаж байна гэх мэдээллийг өглөө.
Г.БОЛОР