Топ-20 индекс 1.51 хувиар өслөө

Хуучирсан мэдээ: 2014.09.15-нд нийтлэгдсэн

Монголын хөрөнгийн биржийн есдүгээр сарын 15-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 15 хувьцаат компанийн нийт 6,041 ширхэг хувьцаа арилжигдаж, 21,550,981.70  төгрөгийн гүйлгээ хийгдлээ. 
 
Энэ өдөр “А” самбарт 10 компанийн 3,970 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 20,502,042.00 төгрөгийн, “Б” самбарт 5 компанийн нийт 2,071 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 1,048,939.70  төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. 
 
ТОП-20 индекс 15,985.61 нэгж буюу 1.51%-иар өссөн байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс  991.02 нэгж болж 0.58 % иар  буурсан үзүүлэлтэй байна.
 
Эх сурвалж: http://mse.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж