Twitter-чид буюу жиргээчид “Үдийн цайны суулт”-ыг нэг жилийн өмнө буюу энэ өдөр хийж байжээ. Тиймээс нэг жилийнхээ ойн дээр жиргээчид өнөөдөр Чингисийн талбайд “Хуулийн салбарт гэрэл асаая” нэртэй суулт хийлээ.
Тэд энэ үеэр Монголд хөрөнгө оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдыг хорьж цагдаж шалгадгыг зогсоох, төр нийгмийн зүтгэлтнүүдээ улстөрийн хилс хэрэгт гүтгэж шийтгэдэггүй байх, Зам тээврийн сайд А.Гансүх мөн шүүхэд гаргасан гомдлоо татаж авахыг хүссэн юм.
В.ТУЯА