Олон улсын оюутны спортын холбоо (FISU)-ноос зохион байгуулдаг оюутны ДАШТ ОХУ-ын Якутск хотноо есдүгээр сарын 10-14-ний өдрүүдэд болж, өндөрлөлөө. Тус тэмцээнд оролцсон Монгол Улсын найман эрэгтэй, хоёр эмэгтэй оюутан тамирчдаас нэг мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин буюу 49 кг-д Г.Ариунболд мөнгөн медаль, 52 кг-д А.Нурлан, 56 кг-д Б.Билгүүн, 75 кг-д Ж.Отгонжаргал, эмэгтэйчүүдийн 51 кг-д Т.Болортуул, 60 кг-д М.Гүндэгмаа нар хүрэл медаль хүртжээ.
Ч.БОЛОР