Дэлхийн хамгийн тансаг сүрчигийг хэрэглэгчиддээ хүргэдэг Бишрэлт Косметикс дахин шинээр
• Загварын ертөнцийн амьд домог Кarl Lagerfield,
• Бүсгүйчүүдийн мөрөөдлийн Repetto,
• Эрчүүдийн эр зориг хүч чадлын илэрхийлэл Ferrari
• Дахин давтагдашгүй Ven Cleef&Arpels брэндүүдийг Монголд албан ёсоор худалдаалж эхэллээ.
Мөн түүнчлэн 2014 оны 9-р сард худалдаанд гарсан My Burberry, Montblanc Emblem сүрчигнүүдийг танилцуулж байна.
Бишрэлт Косметиксын бүх салбаруудаар…
Karl Lagerfeld for Him and for Her
Карл Лагерфельд нь дэлхийн загварын ертөнцийн шилдэг дизайнеруудын нэг бөгөөд өөрийн зоригтой, шийдэмгий, өмөрмөц загваруудаараа алдартай. Тэрбээр Chanel, Fendi зэрэг дэлхийн топ брэндүүдийн хувцас загвар болон гоёл чимэглэлийн загваруудыг гаргаж тэдний уран бүтээлийн цөм нь болсоор байгаа гайхалтай уран бүтээлч юм.
Харин одоо Лагерфельд өөрийн сүрчигний брэндийг бий болгон эрэгтэй ба эмэгтэй сүрчгийг дэлхий нийтэд танилцуулж байна. Карл өөрийн өвөрмөц стиль имиджийг олон нийтийн чиг хандлага болгож чадсан цөөн дизайнеруудын нэг билээ. Тиймээс ч эдгээр шинэ сүрчигнүүд нь Карлын зоригтой, шинэлэг, чамин имидж загварыг шингээсэн ба давтагдашгүй дурлал, татах хүч, хорхой хүргэсэн, тачаангуй мэдрэмжтэй хосуудын түүхийг өгүүлж байгаагаараа онцгой ажээ.
Тэрбээр өөрийн бүтээлүүддээ маш нарийн анхаардаг учраас Karl Lagerfeld For Him & For Her сүрчигнийхээ савлагааны загварыг өөрийн гараар зурж, нэрийн хуудас болсон хар цагаан өнгөний хослолоор өөрийгөө дүрсэлсэн нь тансаг бөгөөд загварлаг сүрчгийг бий болгосон байна.
Бишрэлт Косметиксын бүх салбаруудаар
Repetto
Реппето нь 1947 онд анх балет бүжгийн шаахай үйлдвэрлэснээсээ хойш одоог хүртэл амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж, балет бүжгийн болон загварын ертөнцөд өндөр нэр хүндтэй болж чадсан дэлхийн алдарт брэнд юм. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг брэнд бүр өөрийн нэрийн сүрчиг гаргадаг уламжлалаар тус брэндийг төгс илэрхийлэх Реппето үнэртэй усыг 2014 онд шүтэн бишрэгчиддээ зориулан гаргажээ.
Бүсгүй хүний ялдам, үзэсгэлэнт төрхийг илэрхийлэхийн зэрэгцээ балетийн бүжигчин бүжиглэж байгаа мэт гоёмсог, эмэгтэйлэг аураг бий болгох Реппето сүрчиг нь сарнай цэцэг, жүржийн цэцэг, хув модны зөөлөн өвөрмөц үнэрийг шингээснээрээ бүх бүсгүйчүүдийн дотор орших танхил бүжигчнийг сэрээх гайхамшигт сүрчиг болж чадсан байна.
Сүрчигний савлагаа нь балетийн бүжигчний ялдам, уян хатан биеийг дүрсэлсэн загварлаг агаад Реппето өнгө болох ягаан өнгөтэйгөөр бүтээгджээ. Балетийн бүжигчний торгон туузаар ороож савлагааг илүү чамин, хээнцэр болгохоо ч тэд мартаагүй аж.
Repetto сүрчиг Бишрэлт Косметиксын бүх салбаруудаар
Van Cleef & Arpels
Ван Клиф & Арпелс нь дэлхийд алдартай үнэт эдлэл, гоёл чимэглэлийн шилдэг пүүсүүдийн нэг юм. Алфред Ван Клиф болон Естелл Арпелс хоёрын давтагдашгүй хайрын түүхээс үүсэлтэй тус брэндийн үнэт эдлэл, гоёл чимэглэл нь үргэлж хайрын өвөрмөц, ид шидийн хүч агуулсан мэт байдаг.
Харин 2014 онд Ван Клиф & Арпелс өөрсдийн Les Jardins үнэт эдлэлийн цувралаас санаа авч, Collection Extraordinaire дээд зэрэглэлийн сүрчигний цуглуулгаа гаргажээ.Уг цуглуулга нь зөвхөн байгалийн гаралтай долоон өөр төрлийн тансаг өвөрмөц үнэртэй түүхий эд ашиглаж, Парисын уламжлалт аргаар хийгдсэн байна. Collection Extraordinaire нь энгийн боловч гоёмсог, тансаг үнэт эдлэлүүдтэйгээ адил урлагдсан савлагаатай.
Ван Клиф & Арпелс 2008 онд өөрсдийн гайхамшигтай, ид шидтэй ертөнцийг агуулсан Feerie сүрчигээ гаргасан юм. Feerie нь биднийг ондоо ертөнцөд очсон мэт гайхалтай мэдрэмж төрүүлнэ.
Van Cleef & Arpels Монголд анх удаа Бишрэлт Косметиксын салбаруудаар
Хаяг: Тэнгис кино театрын чанх урд талд Бишрэлт их дэлгүүр
Бишрэлт Косметиксийн салбарууд:
• Скай Их дэлгүүр 1 давхарт
• УИД 1 давхарт
• Зайсан Оргил худалдааны төв 1 давхарт
• Улаанбаатар их дэлгүүр 1 давхарт
• Encanto худалдааны төв
• Дархан хот, Дархан Их Дэлгүүрт
Утас : 70128977