ИТАР-ТАСС/Руслан Шамуков
Сүүлийн жилүүдийн хамгийн өргөн цар хүрээтэй есдүгээр сарын 14-ний санал өгөх нэгдсэн өдөр нь бүс нутагт засаг захиргааг дэмжих тогтвортой бааз бий болсныг харууллаа. Сонгуульд оролцсон үүргээ гүйцэтгэж байгаа бүх захирагчид итгэлтэйгээр өөрсдийн статусыг батлав. Харьцангуй бага сонгогчдын оролцоо нь бүс нутгийн өмнөх сонгуулиудын хэмжээнд гэж хэлэгдлээ. Улс төр судлаачдийн дүгнэлтээр сонгогчдын оролцоо тааруу байгаа нь засаг захиргааны нөөцийг өргөн ашигласан гэдгийн эсрэг үзүүлэлт болжээ.
Экзит-пол болон саналын хуудасны эхний тоололтуудаар, мужийн захирагчид “түр хугацааны үүрэг гүйцэтгэгч гэсэн тодотголоосоо эхний шатандаа салж чадлаа. Ерөнхий дэмжлэг нь Харин Якутын захирагч Егор Борисовын 60%-иас Орлов мужийн коммунист Вадим Потомский, Удмуртын Александр Соловьев, Челябинскийн Борис Дубровский, Ненецийн автономын Игорь Кошин ба Воронеж мужийн Алексей Гордеев нар арай бага хувийн саналтай байна.
Хамгийн дуулиантайд тооцогдсон Санкт-Петербургийн сонгуульд захирагч Георгий Полтавченко санал хураах байрнуудын дэргэдээс авсан асуулгаар, 74,5%-ийн санал авч байна. Барууны хүчний лидер байгаад захирагчаар томилогдсон Никита Белых өөрийн бүсдээ 70%-ийн саналаар ялж байна.
Сонгуулийн дүн нь гэнэтийн болоогүй бөгөөд өмнөх захирагчид эхний шатанд итгэлтэйгээр ялцгааж байна. Сонгуулийн кампанийн үеэр олон улстөрчид өрсөлдөөнийг бууруулсан элдэв саадыг тавьж байна гэж засгийг шүүмжилж байлаа. Тэд өөрсдийн мандатыг хуульчлахаар л тэгж байсан байх. Сонгуульд ялсан захирагчид одоо энэ сонгуулийг бүрэн нээлттэй, өрсөлдөөнтэй, хууль ёсоор явагдсан гэж хэлцгээж байна.
Мандатаа сунгасан нь
2005 онд өөрчилсөн мужийн захирагчдын сонгууль энэ удаа Оросын улс төрийн амьдралд 2012 онд эргэн ирсэн юм. Харин 2014 оны сонгууль бүс нутгийн захирагчдыг сонгох хамгийн өргөн цар хүрээтэй ажиллагаа боллоо. Холбооны субьектын 30 захирагч нар сонгуульд оролцон өөрсдийн томилгоогоо сонгогчдын мандатаар батлуулахыг хүссэн байлаа. Ерөнхийлөгчийн томилсон эдгээр захирагчдын олонхийн бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй байсан юм. Тэд сонгуулиар өөрсдийн томилгоог ийнхүү хууль ёсны болгон авлаа.
Өнөөгийн сонгуулийг орон нутгийн захиргааны шүүлтүүр гэснээр нэр дэвшигчдийг сонгуульд оролцоход хүндрэл гаргалаа гэж сөрөг хүчнийхэн шүүмжлэв. Нэр дэвшигч орон нутгийн зөвлөлийн депутатуудын тодорхой тооны дэмжлэгийг авах ёстой байлаа.
Гэхдээ ихэнх улс төр судлаачид энэ удаа засаг өөрсдийн нөөцийг дайчлаагүй, нэр дэвшигч нарт бүртгүүлэхэд хангалттай гарын үсэг цуглуулах боломжийг өгсөн гэж хэлж байна. Гэхдээ Крымыг нэгтгэсэн мөн Украины зүүн хэсгийн хэрэг явдлын дараа сонгогчдын засагт хандах хандлага сайн тал руугаа эргэсэн, хүчтэй нэр дэвшигч байгаагүй, олон нийтийн ханамж зэрэг нь энэ сонгуулийн жинхэнэ өрсөлдөөнийг гаргуулсангүй.
Засгийн захирагч нарыг “Нэгдмэл Орос” нам дэвшүүлсэн буюу дэмжсэн юм. Эрх баригч намын олон нутгийн сонгуулиар авсан энэ том дэмжлэг нь Оросын ерөнхийлөгч Владимир Путины өндөр чансаанаас хамааралтай. Энэ удаа ерөнхийлөгчийн чансааны өндөр давалгааны буянаар “Нэгдмэл Оросын” нэр дэвшигчид сонгогчдын саналыг авч чадсан гэж болно.
Украины хэрэг явдал нь улс орны удирдлагыг нийгмээр тойрон хүрээлүүлсэн учир сөрөг хүчин энэ удаа хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөрөө зарах хэрэггүй гэж үзсэн бололтой. Хориг арга хэмжээний үр дагавар үйлчилж эхлэх үе хүртэл хүлээх хэрэгтэйг тэд сайтар анхаарсан бололтой.
Өрсөлдөгч үгүйгээр
Өнөөгийн сонгуулиар зөвхөн Хойд Кавказад гарч ирдэг 90 хувийн дэмжлэгийг Оросын олон бүсийн захирагчид авлаа гэж болно.
ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хорооны орлогч Леонид Ивлевын хэлснээр, Приморын хязгаарт саналын хуудасны 89 хувийг тоолсны дараа засгийн намын нэр дэвшигч Владимир Миклушевский 79,49% -ийн санал авч байна. Красноярсийн хязгаарт 87 хувийн хуудсыг тоолсны дараа Виктор Толоконский 62,62% хувийн саналтай болсон байна.
Алтай улсад Александр Бердников 54,25%, Алтайн хязгаарт Александр Карлин 72,57% саналыг тус тус аван тэргүүлж байна. Новосибирск мужид Владимир Городецкий 64,47% саналтай байна. Башкортостанд саналын 30,52%-ийг тоолсны дараа Рустем Хамитов 87,85% санал авлаа. Оренбург мужид Юрий Берг 80,95%-иар, . Курган мужид Алексей Кокорин 85,65%-иар, Тюмень мужид Владимир Якушев 89,61%иар тус тус санал аван сонгуульд тэргүүлж явна.
Экзит-полын дүнгээр Воронеж мужид Алексей Гордеев – 86,4%, Ивановск мужид Павел Коньков – 78,2%, Курск мужид Александр Михайлов – 70,2%, Липецк мужид Олег Королев- 81,2%, Коми улсад Вячеслав Гайзер – с 81,5% саналыг тус тус авчээ. Орлов мужид коммунист Вадим Потомский -89,6%, Ставрополийн хязгаарт Владимир Владимиров – 83,8%, Псков мужид Андрей Турчак- 80,1%, Удмуртид Александр Соловьев – 89,3%, Челябинск мужид Борис Дубровский – 89,9%, Ненецийн автономын тойрогт Игорь Кошин – 88,4% хувийн саналаар ялж байна.
Мурманск Марина Ковтун – 70%, Халимагт Алексей Орлов 74,7%), Астрахань мужид Александр Жилкин 75%, Кировск мужид Никита Белых 72,4%, Доод Новгородод Валерий Шанцев 75,5% гэсэн өндөр үзүүлэлтэй байгаа бол Вологода мужийн Олег Кувшинников – 68,6% гэсэн арай бага санал авчээ.
Санкт-Петербург, Иваново муж, Волгоград муж, Самара зэрэгт ч захирагчийн түр хугацааны үүрэг гүйцэтгэгч нар сонгогдох нь ойлгомжтой боллоо.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР