Дэлхийн гаалийн холбооны гишүүн орнуудын мал эмнэлгийн шинжээчид өнгөрсөн долоо хоногт орон нутагт ажилласан байна. Тэд Увс, Завхан, Дархан-Уул, Улаанбаатар хот дахь махны 12 үйлдвэртэй танилцаж, мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдал хариуцан ажилладаг байгууллага, лабораториудаар орж магадлан шалгалт, хяналт, шинжилгээ хийжээ. Эцэст нь шинжээчид “Монгол Улсын мал, малын мах халдварт өвчингүй” гэсэн үнэлгээг өгсөн байна. Түүнийгээ харин одоо ОХУ, Беларусь, Казахстан зэрэг улсад хүргэх аж. Дээрх гурван орон нь Монгол Улсаас мах экспортлох хүсэлт тавьсан төдийгүй манай тал мөн ийм экспортыг эрэлхийлсэн тул тэр дагуу хийгдсэн ажлын нэг юм байна. Одоо харин дээрх гурван улсаас ирэх хариуг хүлээнэ. Мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд удахгүй ОХУ-д айлчилна. Энэ үеэр махны экспортын асуудлыг эцэслэнэ гэх мэдээлэл бий.
Г.БОЛОР