“Дүрэмт хувцас өмсөхгүй бол хичээлд суулгахгүй юу”

Хуучирсан мэдээ: 2014.09.12-нд нийтлэгдсэн

“Дүрэмт хувцас өмсөхгүй бол хичээлд суулгахгүй юу”

Засгийн газрын харьяа 11-11 төвд өнөөдөр 50 гаруй иргэн хандсанаас сурагчийн дүрэмт хувцастай холбоотой гомдол иржээ. Түүгээр бол сурагчийн дүрэмт хувцас өмсөөгүй сурагчийг хичээлд нь суулгахгүй байгаа аж. Энэ талаар тус төвд хандсан №1409125659 дугаартай зочин “Архангай аймгийн Тариат сумын иргэн. Сурагчийн дүрэмт хувцас маш өндөр үнэтэй байна. Гэр бүлээс 4 хүүхэд сургуульд суралцаж байхад хөнгөлөлт байхгүй байна. Дүрэмт хувцас өмсөхгүй бол хичээлд оруулахгүй байна. Ийм хууль дүрэм журам байдаг уу. Энэ талаар маш гомдолтой байна” гэжээ. Мөн саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх асуудлыг УИХ-д оруулж хэлэлцүүлнэ гэсэн байр суурийг илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгах хүсэлтийг тавьсны зэрэгцээ Стандартчилал хэмжил зүйн газар ажлаа хийхгүй байгааг мөн шүүмжилжээ. Энэ талаар болон бусад санал хүсэлтийг багцаллаа.

№1409121905 Гэрлэн дохионы уулзвар дээр хальтиргаанаас хамгаалах улаан будаг бүхий хамгаалалт хийж байгаа. Энэ нь маш чанаргүй байна. Хийгээд 7 хонолгүй борооны усанд урсаад, эсвэл хуураад алга болж байна. Хяналт тавьж, чанартай зүйл хийх хэрэгтэй.

№1409125734 Хотын захиргаанд, Улаанбаатар хотын жолооч нар сигналыг замбараагүй хэрэглэж явган зорчигчийг маш их стресс дарамтанд оруулж байна. Гудмаар тайван алхаад явах боломж алга. Үргэлж сигналаар дайрч давшилж, уурлаж бухимдсан хүмүүс. Тиймээс сигналыг онц ноцтой үеэс бусад үед хэрэглэдэггүй болгох олон нийтийн сургалт, сурталчилгааны аян зохион байгуулъя.

№1409126876 Элчингийн гадна машины зогсоол байхгүй, иргэдийн сууж хүлээх сандал байхгүй байна. Элчингийн гадна машинаа тавиад 5 минут болтол ямар ч сануулга мэдүүлэггүйгээр машиныг ачиж явсан байна. Үүний торгуулийн төлбөр 73.500 төгрөг нэхэмжилж байна. Ингэж иргэдэд соёлгүй бүдүүлэг зан гаргаж хариуцлага тооцохгүй байна. Машин ачихдаа сануулж, мэдэгдэх арга хэмжээ авдаг болгоё.

№1409121993 Ерөнхий сайд хэд хэдэн яамдуудыг татан буулгах өөрчлөлт оруулах асуудал өргөн барих гэж байгаатай холбоотой санал хүргүүлэх нь. 1.МХЕГ-ыг татан буулгаж яам яаманд нь уг эрхийг нь өгдөг байх хэрэгтэй гэсэн саналтай байна. 2.ЗГ-ын агентлагууд ажил үүргээ хийхгүй байна. Жишээ нь, Стандарчилал хэмжил зүйн газар хариуцсан ажил үүргээ хийхгүй байна.

№1409123121 Богино эргэлтээр 500 төгрөгөөр автобус явуулсан уг арга хэмжээг дэмжиж байна.Сонсголонгын чиглэлд автобус цаг гаран хүлээж ирдэг хүндрэлтэй байна.

№1409128287 Элэгний вирусын эм оруулж ирэх асуудал яригдаад удаж байна. Энэ асуудлыг шуурхай шийдвэрлэх талаас эрүүл мэндийн яам анхаарч ажиллах шаардлагатай байна. Иргэдэд хүртээмжтэй олгох тал дээр анхаарна уу?

№1409125009 ХСҮТ-н хавдрын туяаны шарлагын аппаратыг яаралтай ажиллагаанд оруулж өвчтэй хүмүүст үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг авна уу гэжээ.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж