Дорнод аймагт анх удаа өвдөг түнхний үе солих хагалгааг БНСУ-ын эмч нартай хамтран хийлээ. Уг хагалгаанд орсон үйлчлүүлэгчдийн биеийн байдал сайжирч шарх бүрэн эдгэрч хөл дээрээ явж чаддаг болсон бөгөөд мэргэжлийн эмчээс зөвлөгөө аван эмнэлгээс гаргасан байна. Уг хагалгаанд оролцсон БОЭТ болон БНСУ-ын эмч нарын хамтарсан багийнханд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
Эх сурвалж: www.dornod.net