“Монгол ралли” уралдааны түүхт 20 жилийн ойн нэрэмжит 2014 оны автомашин, мотоциклын холын зайн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-21-ний хооронд дөрвөн аймгийн нутагт болох гэж байна. Тодруулбал Төв-Дундговь-Өмнөговь-Өвөрхангай-Төв аймгуудын нутагт 1500-1600 орчим км замд болно. Уралдаан автомашин УАЗ, автомашин JEEP, суудлын автомашин, мотоцикль (эрэгтэй, эмэгтэй) ангилалуудаар явагдана.
Уралдааны бүртгэлийг энэ сарын 15-16-ны өдрүүдэд МҮОХ-ны 118 тоот өрөөнд 09.00-17.00 цагийн хооронд авах бөгөөд техникийн үзлэг энэ сарын 17-нд явагдах аж. Харин тэмцээний нээлтийн ажиллагаа энэ сарын 18-ны 09.00 цагт Чингисийн талбайд болно.
Дашрамд дурдахад, “Монгол ралли-1994” тэмцээний мото ангилалд Э.Энхтулга, авто ангилалд Х.Ганхүү, н.Довдон нар түрүүлж байжээ. Өнгөрсөн жилийн уралдааны мотод Д.Лхагвасүрэн, JEEP ангилалд Ө.Бямбацогт, Б.Амартайван нар улсын аварга цолыг хүртсэн байна.
Тэмцээнтэй холбоотой мэдээллийг www.mamsf.org-с авна уу.
Ч.БОЛ