Нэрээ нууцалсан хакерүүд Днепропетровск мужийн захирагч Коломойскийн хоёр туслахын ярианы бичлэгт нэвтэрч чадсан талаар мэдээлэв. Захирагчийн орлогч Святослав Олейник ба уг мужийн үндэсний хамгаалалтын штабын тэргүүн Юрий Береза хоёрын харилцаж байсан бичлэг сүлжээнд гарсан байна. Тэдний яриа Малайзийн Боинг сөнөөгдөхөөс өмнө ба дараа нь явагджээ. Эрх мэдэлтнүүд нисэх хүчний анги нэгтгэлийн үйл ажиллагааны талаар идэвхтэй санал солилцсон байна.
Тэдний ярианы энэ бичлэг нь эртнээс төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу агаарын хөлөг сөнөөгдсөн, тэр үйлдэлд Олейник, Береза хоёроос гадна Украины Батлан хамгаалахын шинэхэн сайд Валерий Гелетей оролцсоныг гэрчилж байна. Мөн тэр бичлэгт Украины өөр нэг улстөрч, “Иргэний байр суурь” намын лидер Анатолий Гриценкогийн нэр гарчээ. Оросын "Россия 24" телевиз ба Вести.Ru сайтад хакеруудын нээсэн албан тушаалтнуудын бичлэг болон зурган мэдээллүүд олджээ.
Боинг онгоц сүйрснээс хойших долдугаар сарын 17-ны өдрийн 21 цаг 17 минутад Юрий Береза ба Святослав Олейникийн хоёрын холбоо барьж байсан бичлэгийн хэсгээс:
Береза: "…Газраас – шуудаар – агаараас"
Олейник: "Агаараас үхсэн х…даа хийдэг байна???"
Береза: "Өндөрт гээд л удаан тэнд байж чадахгүй гэж дамжуулсан. Нэг удаа шуудаар. Нэг л болж өгсөнгүй. Тэгээд л агаараас хийлээ”
Олейник: "Харин яагаад эхлэн харьковынхнийг босгов?”
Береза: "Эхлээд тушаал Киевээс харьковын пультад ирсэн гэж тэд хэлсэн. Харин түүнийг эргэж байх үед нь үлдсэнийг нь хамруулан оруулсан юм.”
Боинг сүйрэхээс хэд хоногийн өмнө Олейник, Гелетей нарын хооронд явагдсан ярианы бичлэгээс (долдугаар сарын 12-ноос):
Гелетей: "Чиний шефийн амласныг сануулахад: сурвалжлагуудын зохиомжийг би та нараас аваагүй байна шүү! Маргааш өглөө тайлагнахдаа, надад та нар хийсэн зохиомжууд ба видеог ирүүл”.
Олейник: "Валерий Викторович, сувгийн захиралд шеф даалгавараа долоо хоногийн өмнө өгсөн байгаа! Ичгүүрээ алдсан тэр муу хог хугацаа алдсан байхгүй юу! Гэхдээ тэд өнөөдөр бүгдийг дуусгасан. Эхний хоёр хоногт хэрэг явдал хэрхэн өрнөх талаар 10 янзын хувилбар зохиосон. Одоо дараагийн гурван өдрийн хувилбарууд дээр ажиллаж байна. Өглөө танд хүргүүлье”.
Гелетей: Видео битгий мартчихаарай, түүний тухай надаас Петр Алексеевич асуусан (…) цааш нь холбоо сувагт шилжжээ. Чам дээр хүн очно, одоогоор тэр нь надад хэрэгтэй байна. Шефээсээ асуу, яагаад утсаа авахгүй байгааг, дараа нь гэнэтхэн утасдаад л бүгдийг яриад байдаг?”
Олейник: "Шефд дамжуулна. Түүний утас чинь шифртэй, тайлах, сонсох боломжгүй. Утасдаад байгаа юм байхдаа!"
Гелетей: "За, тэр шифртэй байдаг. Үргэлж утасдаад байдаг надад шифр байхгүй. Тэгэхлээр түүнд аюулгүй сувгаар ярьж байх миний хүсэлтийг дамжуул. Наад зах нь ажиллагаа явагдаж дуустал”.
Боинг сүйрсний дараах (долдугаар сарын 19) Гриценко, Олейник хоёрын ярианы хэсгээс:
Гриценко: ("Слава! Чөтгөрөө алд?! Та нар чинь … юу хийчихэв? Ажиллагаанаас нэг хоногийн өмнө тэр видеог гаргана гэдэг чинь юу болж байгаа хэрэг вэ???!!! “Рашистууд” түүнийг шинжилгээнд өгөөд Ютюбаас анхны оролтынх нь хугацааг асуусан байгааг чи ойлгож байна уу???" (…)
("Харьковын пултын ард сууж байсан тэр тэнэгүүдийг яана? ТА НАРЫН ОЙ УХААН АЛДАГ ДАА ЮУ?!.."
Олейник: "Анатолий Степанович, одоохон би танд эргүүлээд утасдая! Би гадаа байна. Утас таблетийн интернэтэд өрөөнд үлдсэн. Би одоохон утасдана …"
Малайзийн "Боинг" онгоц Донецкийн тэнгэрт долдугаар сарын 17-ны орой сүйрсэн юм. Онгоцонд явсан 298 хүн бүгд амь үрэгдсэн. Сүйрлийн эхний цагуудад уг осолд сайн дурынхан ба Орос буруутай гэж Украин мэдэгдсэн. Хожим Оросын тал ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэлд байсан баримтууд тухайлбал, ослын өдөр сансраас хийсэн гэрэл зургуудыг ил тод болгон зарлаж, Украин, АНУ хоёрын “тарааж байсан хуурамч” баримтуудыг няцаасан юм.
Үүний зэрэгцээ, КиберБеркутын хакерууд Украины зүүн хязгаар явуулсан ажиллагааны удирдлагын яриаг илчилснээс гадна Украины армийн бодит хохирлын болон армиас оргосон цэргийнхний тооны тухай мэдээллийг дамжуулсан байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР