Оюутнуудад зориулсан хөдөлмөрийн бирж ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2014.09.12-нд нийтлэгдсэн

Оюутнуудад зориулсан хөдөлмөрийн бирж ажиллаж байна

Монголын залуучуудын холбоо, Чингэлтэй дүүргийн төвийн зургаан хороотой хамтран өнөөдөр(09.12) явуулын Хөдөлмөрийн биржийн өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус дүүргийн төвийн зургаан хороо нь их, дээд сургуулийн төвлөрөл ихтэй учир бусад хороодтой харьцуулахад оюутан, залуучуудын хүн амд эзлэх хувь их байдаг байна. Явуулын хөдөлмөрийн биржийн өдөрлөг 13.00-18.00 цагийн хооронд үргэлжилнэ.

Мөн цагийн болон түр ажлын байр хайж байгаа оюутан залуучууд болон цагийн ажилтан авч ажиллуулах шаардлагатай байгаа ажил олгогч байгууллагууд өнөөдөр Соёл урлагийн дээд сургуулийн гадна талбайд очиж өөрийн хэрэгцээт мэдээллээ авах юм байна. Явуулын хөдөлмөрийн бирж 650 гаруй нээлттэй ажлын байрыг ажил хайгчдад санал болгох юм.

Дашрамд дурдахад, Оюутны хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан явуулын Хөдөлмөрийн биржийг оюутны хотхонуудаар болон оюутан залуучуудын төвлөрөл ихтэй олон нийтийн газрууд, их дээд сургуулиудын ойролцоо тогтмол ажиллуулж байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж