“Люкс хаус” ХХК –ийн “Lux-5 residence” хотхоны барилгын ажлын албан ёсны нээлт боллоо. Тус хотхон нь оршин суугч бүрийнхээ ая тухыг хангасан архитектор шийдэлтэйгээрээ онцлогтой юм байна.
Нээлтийн ёслолын үеэр “Lux-5 residence”хотхоны ерөнхий архитектор, Монгол Улсын шилдэг архиктектор Т.Энхбаатар “Би “Миний бүтээсэн хотхоны айл бүр аз жаргалтай байгаасай” гэсэн зарчмаар төлөвлөлтөө хийдэг. Байгальтайгаа ойр, нарнаас эрч хүч, энерги авах нь аз жаргалтай байхын эхлэл. Тиймээс ч хотхоны хос барилгын айл бүрт өдрийн турш нарны гэрэл тусна. Хотхоны хоёр орон сууц хоорондоо холоос гадна, жишүү баригдсан. Тэр утгаараа нэгнийгээ халхлахгүй цонхоороо харахад орчныг хаах барилга байхгүй нь оновчтой шийдэл болсон. Мөн бас нэг өвөрмөц шийдэл нь гурван давхрын дээр хоёр барилгаа холбож хүүхэд хөгшдийн нарлах, тоглох талбайг хийхээр төлөвлөсөн” гэлээ.
“Люкс хаус” ХХК-ийн Ерөнхий захирал Н. Төрбат “Lux-5 residence” төсөл бол бидний тав дахь төсөл юм. Энэ төсөл маань 4000 метр квадрат талбайд 16 давхар хоёр блок барилга баригдаж байна. Бид туршлага дээрээ тулгуурлан оршин суугчдын тав тухыг нэн тэргүүнд анхаарал хандуулан барьж байгаа. Барилгын бүтцийн хувьд 1-3 давхарт 5000 метр квадрат талбайтай худалдаа үйлчилгээний төвтэй бөгөөд 4-16 давхарт байх орон сууц нь 74 метр квадрат талбайтай хоёр өрөө, 101 метр квадрат талбайтай гурван өрөө гэсэн сонголттой байгаа. Худалдаа үйлчилгээний төв 50-60 авто машины зогсоолтой бол оршин суугчдын хувьд 80 гаруй хувь нь гаражаар хангагдах боломжтой юм” хэмээн бидэнд ярилаа.
Барилгын гүйцэтгэгчээр “Дөрвөн зэт” ХХК ажиллаж байгаа ба бүрэн цутгамал хийцтэй уг барилгын карказ дууссан төлөвлөгөөний дагуу явж байгаа ажээ. Барилгын ажлыг 2015 оны зургаадугаар сард дуусгаж ашиглалтанд оруулах юм байна. Уг төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 9990-0184 дугаараас лавлах боломжтой юм байна.
LUX-5 RESIDENCE ТӨСӨЛ НЬ:
- Нийт 16 давхар, 104 айлын 2 барилга
- 1-3 давхар үйлчилгээний төв
- 1200 МКВ талбай бүхий хүүхдийн тоглоомын жишиг тохижилттой, оршин суугчдын амарч, нарлах талбай
- Гаднаа 64 авто машины зогсоолтой, 5000 мкв талбай бүхий
- 2 давхар дулаан зогсоол
Нийт барилгажих 0,6 га талбайг 104 айлын тоонд харьцуулан үзвэл 1 айлд дунджаар 58мкв талбай ногдож байгаа бөгөөд энэ нь 1 АЙЛД НОГДОХ ХОТХОНЫ ТАЛБАЙН ХЭМЖЭЭГЭЭР ХОТЫН ТӨВД БАРИГДАЖ БУЙ ТӨСЛҮҮДЭЭС ХАМГИЙН ТОМД тооцогдож байна.
Дээрх үзүүлэлтээс харахад энэхүү хотхон АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТ-өөр хамгийн сайн хотхон болж байгаа юм.
ТӨСЛИЙН ОНЦЛОГ
Айл бүрийн ая тухыгбодож төлөвлөсөн ХАМГИЙН ЗӨВ АРХИТЕКТУР ШИЙДЭЛТЭЙ-HARMONY LIFE
- БҮХ АЙЛУУД ӨДРИЙН ТУРШ НАР ҮЗЭХ БОЛОМЖ
- ХОЁР БАЙР НЭГ НЭГНИЙХЭЭ ХАРЦЫГ ХААХГҮЙ
- ХОТХОНЫ УРД БАРИЛГА БАРИГДАХГҮЙ
- Тухайн орчиндоо хамгийн том нийтийн эзэмшлийн талбайтай
- Хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг маш сайн хангасан
- Оршин суугчдын амрах талбайг маш томоор шийдэж өгсөн
- Гаражийн хүрэлцээ зэргийг бодолцон төлөвлөсөн гэх мэт орчин үеийн шийдэл бүхий хотхон юм.