“Ганга нуур”-ын чуулган хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.09.11-нд нийтлэгдсэн

“Ганга нуур”-ын чуулган хийнэ

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд энэ сарын 21-23-нд “Ганга нуур”-ын чуулган нэртэй аялал жуулчлалын өдрийг зохион байгуулахаар болжээ. Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, “Нью Жуулчин Турс” компани, Соёл Яруу найргийн академи хамтран зохион байгуулж байгаа аж. аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой дээрх арга хэмжээний үеэр монгол ёс заншил, зан үйл, түүх уламжлалыг ч ард иргэдэд сурталчлан таниулах аж. Мөн уран дархчуудаас цуутай бүтээл төрүүлэхийн тулд нутгийн ард олны дунд бэлэг дурсгалын шилдэг бүтээгдэхүүний уралдаан зарлажээ. Уралдаанд оролцогч нь нутаг орны болон уламжлалт нүүдэлчдийн онцлогийг илэрхийлсэн бэлэг дурсгалын бүтээлийн нэг хувь эх загварыг хийж ирүүлэх юм байна.

Ингэхдээ уг бүтээл нь мөнгөн эдлэл, мод, чулуу, металь, арьс, оёмол хатгамал, ахуйн эдлэл хэрэглэл зэрэг орон нутгийн болон өөрийн орны түүхий эдээр бүтээсэн утга агуулга, ур хийц, өвөрмөц шийдэл бүхий шинэ санаа дэвшүүлсэн байх ёстой аж. Уралдаанд бүтээлээ сойх бол загварыг энэ сарын 15-ний дотор бэлэн болгож “Нью жуулчин турс" компани болон Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэст хүргэнэ. Уралдааны эх загварыг тусгай комисс байр эзлүүлэн нэгдүгээр байрт дурсгалын цом, нэг сая төгрөг, хоёрдугаар байрт хоёр уран бүтээлчийг шалгаруулан тус бүр дурсгалын цом, 500 мянган төгрөг, тусгай шагнал хоёр,  тус бүр 300 мянган төгрөгөөр шагнах юм байна.

Мөн уралдаанд оролцсон бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг энэ сарын 21-22-ны өдрүүдэд Дарьганга суманд болох “Ганга нуурын чуулган” аялал жуулчлалын өдрүүдээр зохион байгуулагдах үзэсгэлэнд дэлгэж, худалдааг нь дэмжих гэнэ.

В.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж