Хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааг иргэдэд ойртуулахын тулд Явуулын хөдөлмөрийн биржийг ажиллуулах болсон юм. Уг бирж өчигдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн Долоон буудал орчимд 11.00-18.00 цагуудад ажиллаж, нийт 650 гаруй ажлын байруудыг санал болгосон байна. Энэ хугацаанд 168 ажил хайгч бүртгүүлснээс 75 нь ажлын байранд шууд зуучлагджээ.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 хороо нь гэр хороолол, хүн ам ихээр төвлөрсөн хороо учир бусад хороодтой харьцуулахад Явуулын Хөдөлмөрийн биржээр үйчлүүлэх иргэдийн тоо их байжээ. Сануулахад, Явуулын хөдөлмөрийн бирж нь маргааш Чингэлтэй дүүргийн 4-хороо, ирэх 7 долоо хоногийн мягмар, лхагва гаригуудад Дамбадаржаагийн хуучин эцэст ажиллах юм байна.
Г.БОЛОР