Ял эдэлж буй иргэдээ эргэж, санал хүсэлтийг нь сонсов

Хуучирсан мэдээ: 2014.09.11-нд нийтлэгдсэн

Ял эдэлж буй иргэдээ эргэж, санал хүсэлтийг нь сонсов

Уламжлал ёсоор Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-наас энэ сарын 9-10-ны өдрүүдэд тус улсад ял эдэлж буй 7 монгол иргэнээ эргэж, санал хүсэлтийг нь сонсохын хамт уран зохиолын ном, хэвлэл, шаардлагатай  зарим хэрэглэл, хүнсний зүйл болон ар гэрээс нь дамжуулсан ойр зуурын хэрэглээний мөнгө, захидлыг гардуулан өгөв.

Хоригдож буй иргэдийн биеийн байдал хэвийн, сэтгэл санааны хувьд өөдрөг байгаа бөгөөд ар гэрийнхэнтэйгээ захидлаар харилцаж байгаа аж. Тэднээс хувийн журмаар тусгайлан захисан зүйлийг ар гэрийнхэнд нь уламжлав гэж Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-наас мэдээлэв.

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж