Экс дэд сайд Ерөнхий сайдыг буруутгав

Хуучирсан мэдээ: 2014.09.11-нд нийтлэгдсэн

Экс дэд сайд Ерөнхий сайдыг буруутгав

Нэг тонн улаан буудайг 500 мянган төгрөгөөр үнэлж авахгүй бол тариалангийн салбар хүнд байдалд орно гэх үгийг дайн, жагсаал хүртэл хийж амжсан тариаланчдыг Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд асан Ж.Сауле өмөөрчээ. Тэрээр тариаланчдын хүсэлтийг зөв хэмээн үзсэн төдийгүй Ерөнхий сайдыг ч буруутгаад амжсан байна. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Урамшууллын хэмжээ  нь хангалттай биш болоод тариалчид тэмцээд байгаа юм.  Засгийн газар хивгээ 550 мянгаар зардаг байж буудайг үүнээс хямд авна гэдэг нь шог л байхгүй юу. Буудай бол стратегийн хүнс учраас төр бол энэ талаар зөв бодлого хэрэгжүүлж, тариаланчдаа бүх талаар  дэмжих хэрэгтэй. Эх орны хөрсөнд ургаж болж байгаа буудайг импортоор авч өөр орны тариаланчдыг дэмжээд байх шаардлага байхгүй. Ерөнхий сайдын “Эх орондоо сайхан амьдаръя” гэсэн сүржин  лоозон хаачив. Ард иргэдээ сайхан амьдруулъя гэвэл тариаланчдаа дэмжих ёстой” хэмээн ярьжээ.

Үйлдвэр хөдөө аж ахуйн яам гэж бүхэл бүтэн том яам байхад л түүнийг удирдан чиглүүлж буй сайдаас нь илүүтэй Ерөнхий сайд чичлүүлээд зовлонтой ч юмдаа.

Г.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж