Шилмэл малыг үнэ хаялцуулна

Хуучирсан мэдээ: 2014.09.11-нд нийтлэгдсэн

Шилмэл малыг үнэ хаялцуулна

Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын энэ жилийн “Намрын ногоон өдрүүд-2014” нэгдсэн арга хэмжээний хүрээнд үржлийн шилмэл мал шалгаруулах, үнэ хаялцуулан худалдаалах, өндөр ашиг шимтэй мал, амьтныг сурталчилан олон нийтэд таниулах зорилго бүхий “Шилмэл мал-2014” арга хэмжээг маргааш  Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-т зохион байгуулахаар болжээ. Тус арга хэмжээ хоёр өдрийн турш үргэлжлэх юм байна.

Энэ үеэр Монгол Улсад үржүүлж буй үржлийн шилмэл малыг шалгаруулан, үнэ хаялцуулан дуудлагаар худалдахын зэрэгцээ гэрийн тэжээвэр амьтад болон монгол нохойн үзэсгэлэн, үндэсний дээл, хувцас, мал аж ахуйн тоног хэрэгслэл, ном товхимол, малын тэжээл, эм бэлдмэл, цагаан идээний үзэсгэлэн худалдааг гаргахаар болжээ.

Г.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж