ШУТИС-ийн ТУЗ-д 100 сая төгрөг баталсныг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2014.09.11-нд нийтлэгдсэн

ШУТИС-ийн ТУЗ-д 100 сая төгрөг баталсныг эсэргүүцэв

ШУТИС-ийн оюутнуудын төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 2014-2015 оны хичээлийн шинэ жилд тус сургуулийн сургалтын төлбөр 13 хувиар нэмэгдсэн байна. Гэвч багш, оюутнууд руу хандсан үйлчилгээ нэмэгдээгүй. Гэтэл тус сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ сарын 9-нд хуралдан 100 сая төгрөгийг үйл ажиллагааны зардал хэмээн батлуулахаар шийдвэр гаргасан нь ёс зүйгүй үйлдэл болж байна гэж оюутнууд мэдэгдлээ.

Жилийн жилд сургалтын төлбөр нэмэгддэг ч оюутан руу чиглэсэн үйлчилгээнд өөрчлөлт гардаггүй. Тэгсэн хэрнээ юу хийж байгаа нь мэдэгддэггүй Төлөөлөн удирдах зөвлөл өөрсөддөө 100 сая төгрөгөөр төсвөө батлуулах шийдвэр гаргаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл, энэ бүхнийг холбогдох яам анхааралдаа авч ажиллах ёстой байна гэж тэд хэллээ. Мөн дээрх ТУЗ-ийн хурлаар Оюутны проректорын албыг байхгүй болгосон төдийгүй Оюутны хөгжил үйлчилгээний алба хаана харьяалагдах нь тодорхойгүй болжээ.

Г.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж