Залуусын хайр сэтгэлийг өгүүлсэн “Цэн тогоруу” уран сайхны киноны нээлт өнөөдөр болно. Найруулагч О.Машбат, жүжигчин Н.Батцэцэг нарын хүү М.Ивээлийн найруулсан дээрх бүтээлийг ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл амилуулсан байна. Тодруулбал, Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Нэргүйбаатар, Б.Магсаржав, Соёлын тэргүүний ажилтан У.Батбаатар зэрэг дэлгэцийн шилдэг уран бүтээлчдээс гадна Э.Идэрболд, Б.Оюун-Эрдэнэ нарын шинэ, залуу жүжигчид гол дүрүүдийг бүтээсэн байна.
Онцлоход, кино зохиолыг М.Бишрэл, М.Ивээл нар бичиж, ерөнхий найруулагчаар М.Ивээл, найруулагчаар О.Машбат, ерөнхий продюссероор МУГЖ Н.Батцэцэг нар ажилласан бол киноны дууг П.Идэржавхлан дуулжээ.
В.ТУЯА