Төв банк 15.5 сая ам.доллар худалдав

Хуучирсан мэдээ: 2014.09.11-нд нийтлэгдсэн

Төв банк 15.5 сая ам.доллар худалдав

2014 оны есдүгээр сарын 11-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1844.51 төгрөгийн хаалтын ханшаар 15.5 сая ам.доллар, 300.72 төгрөгийн хаалтын ханшаар 108.6 сая юань тус тус худалджээ.

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 3.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 60 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал тус тус ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүлсэн байна.

Г.БОЛОР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж