Лхагва гариг буюу есдүгээр сарын 10-ны өдрийн твиттер тоймыг хүргэж байна.
Энэ өдрийн хамгийн анхаарал татсан асуудал бол ТӨРӨХ ЭМНЭЛЭГИЙН асуудал байлаа. Жиргээч Enkhjargal @e_jina Эм Эмнэлгүүдийн ачаалал ихсэж, төрөх гэж ирсэн ээжүүд ор байхгүй хүлээж сууна. Ганц төрөх эмнэлэг барьж өгөөч гэсэн жиргээч илгээсэн. Үүнийг ч олон жиргээч дэмжиж байлаа.
Нэгэн таатай мэдээг эхлээд хүргэхэд, Ажиа Гэгээн Лувсантүвдангийн санаачилгаар монголчуудын эрүүл мэндэд буян болох санаачлага гаргаж, дотоод гадаадын мянга мянган нигүүлсэнгүй үйлстнүүдийн хандив тусламжаар оношлогоо, эмчилгээ, хавдрын мэс заслын хэсэг, 25 ортой нярайн эрчимт эмчилгээний, 50 ортой цусны эмгэг-хавдар судлалын тасаг бүхий шинэ эмнэлэг ашиглалтанд орж, наймдугаар сарын 28-ны өдөр нээлттээ хийсэн билээ. Энэхүү буянтай үйлсийг Төрийн засгийн бодлогын хэмжээнд дэмжиж, УИХ-ын дарга З.Энхболдын санаачилгаар 400 сая төгрөгийг УИХ-аар батлуулж, хүүхдийн эмнэлгийн дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэжээ.
Энэ мэтчилэн сэтгэлд таатай мэдээлэл дуулдаж байвал бидний цөөхөн монголчууд эрүүл энх урт удаан л насална шүү дээ.
Орон сууцны барилгын газар олдоод байгаа хэрнээ сургууль, цэцэрлэгийн газар олддоггүй байна гэдэг. Үнэхээр цөөхөн монголчууд бид эрүүл мэндийн асуудалдаа сайтар анхаарахгүй бол ЭЛЭГ, УУШИГ, ХОДООДЫН өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлсээр байгаа.
Үнэхээр дүүргүүдийн төрөх эмнэлэгийн хүрэлцээ маш муу байгаа аж. Төрөхөөр очсон эхчүүд ор олдохгүйн улмаас үүдэнд хүлээх нь хэвийн үзэгдэл болжээ.
Одко @MeOdnoo9 Гишүүд та бүхнийг авгай хүүхэд хормой хотны хэрүүл хийж байхад төрөх гэж байгаа эхчүүд ингэж суугаагаарай хоносоор л
Enkhjargal @e_jina өрөх гээд эмнэлэгт ирсэн ээжүүд ор байхгүй хүлээж байна. Ганц том төрөх эмнэлэг барьж өгөөч RT ХИЙНVV
Одоогоос жил гаруйн өмнө жиргээч Гомбо 2013 онд дараах жиргээг жиргэж байжээ.
Мөн энэ өдөр Эрдэнэбалын Ирэхбаяр хуудсын хэрэглэгч сонирхолтой мэдээлэл хүргэж байсан.
“Урбанек”-ын Б.Лхагважав: 1993 он. Эх нялхсын эмнэлгийн ТӨРӨХ ТАСАГ ӨРӨӨСӨН ГАРЫН ГАНЦХАН бээлийтэй байсан үе. Эхнэрээ төрсний дараа арваад хоногийн хугацаатай Польш руу яваад ирэхдээ хайрцгандаа тавиад ширхэгтэй БЭЭЛИЙ авчирж, эх нялхсын төвийн сувилагч нарт өгч байсан юм. Хүн сонсвол худлаа ярьж байна гэж бодох вий. /”Хонгорзул” сэтгүүл. 2012 он. №5-д нийтлэгдсэн ярилцлагаас нь/
Эрдэнэбалын Ирэхбаяр Албан байгууллагуудын үйлчлэгч нар хамгийн их бохирдож, нян тараадаг хаалганы бариулуудыг өдөр бүр ариутгаж арчиж баймаар. Энэ нь орцны үйлчлэгч нарт ч хамаатай.
Хүнсний барааны худалдагч нарыг борлуулж буй бараа бүтээгдэхүүнүүдийн амт, чанарыг таниулах амталгаат сургалтанд хамруулж баймаар. Хэдий болтол олон сонголт бүхий нэг төрлийн бүтээгдэхүүнүүдийн ялгааг асуухаар “мэдэхгүй” гээд мөрөө хавчиж зогсох вэ.
Үйлчлүүлэгчдээ зөвөлгөө өгч чаддаггүй мэргэжлийн бус эмийн санчдыг ч бас журамламаар. Мэдээж, амьдрал дээр ялих шалихгүй өвчин болгонд эмнэлэгт очоод, эмчээр жор бичүүлээд байдаггүй шүү дээ.
Такси, нийтийн тээврийн үйлчилгээнийхэн суудлын бүрээснээс эхлээд ариун цэврийг сахиж баймаар. Олдсон нь их юм, зогссон нь яамай гээд суучихаар арай дэндүү чийчаанууд байх юм.
Энэ мэтчилэн санаанд нийцэхгүй зүйл бишгүй л байх юм. Бүхий л төрлийн худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлд стандартыг ягштал мөрдүүлж байхыг Мэргэжлийн хяналт болон бусад холбогдох байгууллагууд нь анхаарч баймаар байна. Хэрэв одоо хүчин төгөлдөр үйлчилж буй стандарт нь орчин үеийн шаардлага, хэм хэмжээнд нийцэхгүй байгаа бол засч сайжруулах хэрэгтэй.
Энэ өдөр мөн намрын зураглал үргэлжилж байсан.
Навч минь би чиний
Гараас чинь хөтлөөд цуг хийсье тэгэх үү?
Намрын бороонд хамтдаа даарч хонох
Ганцхан хоногийн зөвшөөрөл өгөөч
Чиний л дэргэд бүтэн шөнө бээрч хоноод
Чимээгүйхэн үүрээр хамтдаа цуг нисье.
Шимширсэн гунигийн хатуу цээж өмөлж
Шархадсан шувуу шиг цоорхойг чинь энхрийлье, зөвшөөрөөч.
/Б. Лхагвасүрэн – Чамдаа/
ЗАРИМ ЖИРГЭЭЧДИЙН МЭДЭЭЛЛЭЭС ХҮРГЭЕ.
Нямдорж.С @Nyam_Sod 1 машинд хvн хүлээж суугаа гурван хvн юу ч ярилгvй 15 минут боллоо. Үүнийг гэнэт анзаарч хараал идсэн facebook, twitter, candy сөнөөсэй гэж ярилцлаа.
Bat-Ireedui Jantsan @Iregedui Цөөхөн хүнтэй Монгол улсад хууль дүрэм ярьдаг ч эцсийн дүнд нам зам, найз нөхөр, ах дүү хамаатан садан, танил тал, нутаг жалгаар ажил явж буй.
dulam @Dulmaa001 Соросын сан Чеченийн дайнг санхүүжүүлж байжээ.
Dashdorj @Dashdorj_P Оросууд ч гэсэн виз хөнгөлөөд байнаа гэдэг чинь зүгээргүй юм байгаан. Цаанаа заавал нэг агуулга байж л таарна
Bayaraa Nyamsuren @DrBayaraa алуус нь барилгаас унаж, хүүхдүүд нь машинд дайруулж, хэвлий дэх нь утаанд хордож стресс нүүрэлсэн энэ Нийслэл хот бишээ.. Нүүлгэе
Түвшинтөгс_UB @tuvshintugst Эхээс төрөхдөө машинтай байсан юм шиг загнах гарууд үнэн өрөвдөлтэй. Гарцаар гарахад, дугуй унахад дайрчих шахаж дээрэлхэнэ чоорт
Түвшинтөгс_UB @tuvshintugst Бид 13-р зууны баатарлаг түүхээрээ "томорч" цээжээ дэлдэх дуртай ч хэтэрхий цөөхүүлээ үндэстэн. Үр хүүхэд, бие биеэ хайрлаж амьдаръя аа.
Тэгшжаргал. Б @toimch Жиргээчдийн наадам цэнгээний улирал эхэлж байна уу даа.. Энэ 7 хоногт битүү хуушуурдалт уу.
Нархур (2016он Мээр) @ebmbe анай жиргээч Нинжээ 2016 онд Нийслэлд нэр дэвшихээр боллоо доо. Туул голыг аврахын төлөө дуугараад. Би лав дэмжинээ Туул голоо авруулая
ФОТО ЖИРГЭЭ:
Г.Дэлгэрмаа @Delgermaa007 "Twitter Gatsby party" 2014-09-11 19:00 City Lounge-д Нэгэн мартагдашгvй үдшийг хамтдаа цэнгэн өнгөрүүлцгээе!
soco @soco_ch iPhone 6 plus бас нилээн үнэтэй байна шүү. 79800¥ ээс эхэлж бн. 16GB биш 64GB-г нь гэвэл 89800¥ татвар нь нэмэгдэхээр ….
[ XopoM.com ] @xopom iPhone 6 болон iPhone 6 Plus-ийг бусад утаснуудтай харьцуулбал http://
Үргэлжлэлийг http://news.xopom.com-с үзээрэй.
М.Хишигээ @m_hishigee Монгол ->>>>> ЗАМЫН ЦАГДАА<<<<<- нар ийм хеерхен шд
Batcha Shisa @shisa0402 ЗЦ зогсоогоод цол, нэр, зогсоосон шалтгаанаа хэлдэг гэтэл энэ нөхөр яг наанаа зогсоод хүрээд ир гээд дуудаад байх юм.
Л.Тэмүүжин @ltemuujin @BatYalalt Жагсаал цуглаандаа хүүхэд оролцуулдаг нь яаж байгаа юм бэ хөө! Буруушд!!!
ЦАХИМ БОЛЖМОР