Үндэсний армийн цэргийнхэн тус орны нутагт нэвтрэх гэсэн “Боко Харам” бүлэглэлийн зуугаад дайчдыг устгалаа” хэмээн Камеруны Засгийн газар мэдээлсэн тухай Agence France-Presse дамжуулсан байна.
“Камеруны арми “Боко Харам” бүлэгт “ноцтой хохирол” учрууллаа гэж Засгийн газрын төлөөлөгч Исса Чирома Бакари мэдэгджээ. Тус орны хойд нутгийн хил дээр уг мөргөлдөөн гарсан хэмээн тэрээр мэдэгдсэн байна. Энэ жилийн эхний хагаст энэ террорист бүлгийнхэн 2052 хүнийг хөөсөн гэсэн тоо байгаа аж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР