"Туушин" зочид буудалд болж буй “Oil and oil shale Mongolia-2014” олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр бодитой хийгдэж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж, хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлэх зарим гэрээнд гарын үсэг зурлаа.
Тухайлбал, Нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажлын гэрээг Газрын тосны газар “Эрдэнэс Таван толгой” ХК, “Монголын алт” ХХК-уудтай, мөн "Жени Ойл" компанитай Шатдаг занарын эрлийн ажлын гэрээг тус тус байгууллаа. Мөн Газрын тосны газар “Монголын газрын тосны хайгуул олборлолтын ассоциаци” ТТБ-тай хамтран ажиллах санамж бичгийг энэ үеэр байгууллаа.
Эх сурвалж: mm.gov.mn