Selfie-чдэд зориусан самтай гэр

Хуучирсан мэдээ: 2014.09.10-нд нийтлэгдсэн

Selfie-чдэд зориусан самтай гэр

Гар утсанд зориулсан элдэв янзын нэмэлт хэрэгслүүд ихээр гардаг. Харин Selfie зургаа авах зуртай охид бүсгүйчүүдэд зориулсан ардаа самтай, хажуу хэсэгтээ нарийн тольтой бариултай, гар утсанд зориулсан гэр бүтээжээ.

Уг гэрийг ашигласнаар зургаа авахаасаа өмнө гоо сайхандаа анхаарч, яг зураг дарах үедээ ямархуу байгаагаа камернаас гадна толиндоо ч харах боломжийг бүрдүүлэх юм байна.

Мөн бариултай учир утсаа барихад илүү болсон аж. Үнэ нь 20 ам.доллар юм байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж