Бөхийн чөлөөт барилдааны ДАШТ Узбекийн Ташкент хотноо эмэгтэйчүүдийн барилдаанаар үргэлжилж байна.
Тэмцээний 55 кг-д барилдаж буй Дэлхийн залуучуудын аварга А.Батцэцэг ДАШТ-ий мөнгөн медальт, АНУ-ын бөх Луйс Мараульюстай барилдаж, эхний үед даралтаар цэвэр ялагдлаа. АНУ-ын бөх Мараульюс Японы Хамадатай мөнгөн медалийн төлөө барилдана. АНУ-ын бөх финалд шалгарсан тохиолдолд манай бөхөд дагах барилдаан гарч хүрэл медалийн төлөө барилдах боломжтой юм.
Дэлхийн залуучуудын аварга А.Батцэцэг эхний барилдаанаа Энэтхэгийн бөх Дандатай хийж, 10:0-ийн харьцаагаар (I үед 8:0, II үед 2:0) цэвэр ялаад байсан. Шөвгийн наймд ДАШТ-ий мөнгөн медальт, АНУ-ын бөх Луйс Мараульюст ялагдаж, дагах барилдааныг хүлээх л үлдлээ.