Гадаадын 863 иргэнийг албадан нутаг буцаалаа

Хуучирсан мэдээ: 2014.09.10-нд нийтлэгдсэн

Гадаадын 863 иргэнийг албадан нутаг буцаалаа

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас 2013 онд Монгол Улсад байх виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, тус улсад ирсэн зорилгоос өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн нийт 1755 гадаадын иргэнийг албадан нутаг буцааж, холбогдох хууль тогтоомж зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагад 1.8 тэрбум төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

Харин энэ оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар хуульд заасан үндэслэл журмын дагуу 662.6 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч, нийт 863 гадаадын иргэнийг 1-10 хүртэлх жилээр Монгол Улсад дахин орох эрхгүйгээр тус тус албадан гаргаад байна.

Та бүхэн гадаадын иргэнийг Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар урьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг, эдгээр  иргэнийг Монгол Улсын хилээр нэвтэрснээс эхлэн буцаж гарах хүртэл хэрхэн хяналт тавьдаг талаар зөвлөлгөө, мэдээлэл авах бол 9 дүгээр сарын 13-ны өдөр 09-17 цагийн хооронд Чингисийн талбайд  болох Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагуудын Нээлттэй хаалганы өдөрлөгт хүрэлцэн очоорой.

Эх сурвалж: immigration.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж