Бид яагаад амлалтандаа хүрч чаддаггүй вэ?

Хуучирсан мэдээ: 2014.09.10-нд нийтлэгдсэн

Бид яагаад амлалтандаа хүрч чаддаггүй вэ?

Амлалтандаа хүрнэ гэдэг нь хүний үнэ цэнийг тодорхойлох нэг хүчин зүйл болдог. Бид “хэлсэн үгэндээ хүрч чаддаг хүн” гэж ярьдаг. Бид бүгд ам гарсан зүйлдээ хүрэх гэж тодорхой хэмжээний бэрхшээлтэй тулгардаг бөгөөд чадаагүй үедээ өөрийгөө доогуур үнэлдэг.

Яагаад заримдаа амлалтандаа хүрэх ийм хэцүү байдаг юм бол оо?

Амлалт гэдэг нь том, жижиг янз бүрийн үйлдлийн мэдэгдэл юм. Амлалт биднийг ухамсарлаж буй зорилгоо бусдад зарлахыг шаарддаг: “Би насан туршдаа ханиа хайрлах болно. Би нөгөө хүнээ хүсээгүй зүйлийг хэзээ ч хийхгүй (эсвэл хүссэн зүйлийг нь үргэлж хийнэ). Би энэ ажлыг гүйцэтгэх болно”.

Гэхдээ хүмүүст өөрөө ухамсарлаж мэдрээгүй маш их бодол санаа, мэдрэмж байдаг ба тодорхой амлалтын тухай өөрсдөө ч “мэдээгүй” хоёрдмол хандлага байдаг байна.

Бидний мэдрэмж, боломж бололцоо, нөхцөл байдал цагийн хугацааны явцад өөрчлөгдөх зэрэг амлалт яагаад биелдэггүй тухай нийтлэг шалтгаанууд байдаг юм. Хайр сэтгэлтэй байсан хүндээ сэтгэл татагдахаа болих нь үүний нэг жишээ – нэг үе байсан зүйл одоо байхаа больсон. Хайртай хүний үхэл, ажилгүй болох, хүүхэд төрөлт, хүнд дурлах, өвчин тусах гэх мэт үйл явдлууд нь бидний мэдрэмж, дараагийн зан үйлд нөлөөлдөг ба ихэвчлэн асар хүчтэйгээр нөлөөлдөг. Бидэнд тодорхой амлалтандаа хүрэх хүсэл, эсвэл бололцоо байхаа больсон эсвэл амлалтандаа хүрэхийг хүссэн хүнд нь ашигтай байхаа больсон байдаг.

Далд шалтгаанууд

Бидэнд тодорхойгүй байдаг зүйл нь тухайн амлалтыг өгч байх үед бидний дотор бий болж буй дотоод зөрчлүүд юм. Жишээ нь “Би чамайг насан туршдаа хайрлана”, “Би насан туршдаа чиний найз байх болно” зэрэг насан туршийн амлалтыг авч үзье. Бидний ихэнх нь иймэрхүү зүйлийг амьдралдаа дор хаяж нэг хүнд хэлсэн байдаг. Мөн ингэж хэлж байх үедээ ихэнх нь л чин сэтгэлээсээ хэлсэн байдаг. Ядахдаа л бид өөрсдийгөө тэгсэн гэж итгэдэг. Гэхдээ ямар ч үед бид бодол, мэдрэмжийнхээ зөвхөн нэгээхэн хэсгийг л ухамсарлаж байдаг ба тэр нь ихэвчлэн хамгийн тааламжтай эсвэл бидний өөрийн үнэлэмжид хамгийн бага заналхийлсэн мэдрэмжүүд байдаг.

Бид нөгөө хүнтэйгээ хамт нэг насаа өнгөрөөхийг хүсч байгаагаа мэдэж байгаа ч үүнтэй зэрэгцэн үүсч буй эргэлзээ, айдас, уур бухимдлын мэдрэмжээ мэдэхгүй байх нь бий. Хүмүүс таагүй бодол, мэдрэмжээ санаанаасаа авч сэтгэл зүйн хямралаас өөрийгөө хамгаалахаар зохицуулагдсан байдаг. Бид хамтрагчдаа тууштай хандах ёстойгоо, ажилдаа дургүй байдал нь ажлын бүтээмжинд нөлөөлнө гэдгийг ухаарахыг хүсдэггүй.

Бид таагүй бодит байдалтай нүүр тулахыг хүсдэггүй. Ач холбогдол багатай амлалтанд энэ үзэгдэл харагддаг, жишээ нь тодорхой хугацаанд ажил хийж дуусгах. “Би үүнийг дараа долоо хоногт дуусгачихна. Асуудалгүй !” гэж хэлэхдээ та уг ажлыг цагт нь дуусгана гэж үнэн сэтгэлээсээ зорино – та хэлсэн зүйлээ хийх болно. Та тэгэхийг үнэхээр хүсч байгаа.

Гэхдээ түр азнаарай: Та ухамсаргүйгээр энэ ажлыг гүйцэтгэхээс цааргалах, эсвэл хангалттай сайн хийж чадахгүй гэж санаа зовж, цагаа үрж байна гэж харамсаж байх магадлалтай. Иймээс, ямар нэг байдлаар ажил чинь цагтаа амжихгүй, учир нь таны нэг хэсэг анхнаасаа л энэ ажлыг хийхийг хүсээгүй байх нь бий.

Бид амлалт өгөх хэрэгтэй юу?

Мэдээж амлалтаа биелүүлнэ гэдэг хэцүү. Дотоод хүнтэйгээ зөрчилдөж, амласан зүйлээ хийж чадаагүйн төлөө бусдыг болон өөрийгөө буруутгах явдал гардаг. Гэхдээ бид өөрийгөө илүү мэдэж, ямар амлалт өгөх үед зөрчилдмөл байдал өөрт үүсэх вэ гэдгээ тооцоолсноор амлалт өгөхдөө анхааралтай хандаж болно. Ингэснээр биелүүлж чадахгүй амлалт биш бодитой амлалтууд өгөх магадлал ихсэх юм.

Ц.Цэрэндолгор

Эх сурвалж: www.setgel.org

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж