Хөлийн өсгий хагарсан үед яах вэ?

Хуучирсан мэдээ: 2014.09.10-нд нийтлэгдсэн

Хөлийн өсгий хагарсан үед яах вэ?

Эхлээд хөлийн тань өсгий хагараад байгаа шалтгааныг илрүүлж, эмчлэх хэрэгтэй. Голдуу витамин болон эрдэс бодисын дутагдал, бодисын солилцооны өөрчлөлт, чихрийн шижин, эсвэл хэт хуурайшсанаас болж хагардаг. Эдгээр хувилбаруудын аль нь ч тохирохгүй байгаа бол яг өлмийндөө анхаарлаа хандуулж эмчлэхээс өөр аргагүй.

I

Хамгийн энгийн арга бол хоршмол усан эмчилгээ. Халуун, хүйтэн ус хийсэн хоёр түмпэнд хөлөө ээлжлэн дүрж 15-20 секунд байлгана. Хэдэнтээ давтан хийсний эцэст арчаад тослог крем буюу глицерин түрхэнэ. 7-10 хоногийн дараа хагарсан өсгий эдгэрдэг.

II

Өсгийндөө ургамлын тосоор хийсэн компресс тавь. Даавуун оймсонд тосоо шингээгээд өмсөж, гадуур нь гялгар уутаар ороож хэсэг байлгана.

III

Хальстай нь чанасан төмсийг халуунаар нь нухаж өсгийдөө түрхээд даавуугаар бигнэн бооно.

Аль ч эмчилгээг тууштай 7-10 хоног хийх хэрэгтэй. 

Эх сурвалж: viva.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж