Хүссэн бүхнээ бөмбөр болгож болно

Хуучирсан мэдээ: 2014.09.10-нд нийтлэгдсэн

Хүссэн бүхнээ бөмбөр болгож болно

Технологийн дэвшил бүхий л зүйлсийг хялбар болгож байна. Cliphit нэртэй нэгэн төхөөрөмж таны эргэн тойронд байгаа энгийн зүйлс болох ширээ, хавтас, тавиур гэх мэтийг бөмбөр болгон ашиглах боломжийг олгож байна.

Уг төхөөрөмж нь үзүүртээ жижиг хавчаар бүхий хошуутай ба бөмбөр болгохоор сонгосон эд зүйлстээ хавчиж тогтооно.

Ингээд дагалдаж төхөөрөмж болох 3 инчийн  хэмжээтэй спикертээ холбоно. Үүний дараа та холбосон эд зүйлс дээрээ товшиход яг л бөмбөр тоглож байгаа юм шиг чимээ сонсогдох юм байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж