Хятад үйлдвэрлэлийн салбарт хуулбарлагчаараа алдартай. Тэд энгийн жижиг өдөр тутмын хэрэглээний зүйлсээс эхлээд цөмийн технологи, сансрын пуужин, цэргийн зэвсэглэл гээд бүгдийг аль нэг улсаас авч ашигладаг.
Энэ удаад DARPA төслийн хүрээнд бүтээгдсэн BigDog роботыг хуулбарласан юм шиг адилхан цэргийн робот нохой бүтээснээ танилцуулжээ.
Уг робот нохой нь эвдэрсэн зам болон ууланд маш чадварлагаар явах ба тулгуур дөрвөн хөлтэй, 130 кг жинтэй, 50 кг хүртэл жинтэй ачаа зөөх хүчин чадалтай юм байна.
DARPA төслөөр бүтээгдсэн BigDog робот нь байгалийн гамшиг тохиолдсон үед аврах ажиллагаа явуулахад зориулагдан бүтээгдсэн бартаат замыг хурдан хугацаанд туулж, тусламж хүргэх зориулалттай робот юм. Харин Хятадуудын хийсэн хуулбар нь цэргийн зориулалтаар ашиглагдах юм байна.
Т.БИЛГҮҮН