Оросын ДНБ эхний хагас жилд өсчээ

Хуучирсан мэдээ: 2014.09.10-нд нийтлэгдсэн

Оросын ДНБ эхний хагас жилд өсчээ

Жилийн эхний хагас жилд буюу 2014 оны хоёрдугаар улиралд Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 0,8 хувь байсан талаар тус улсын статистикийн "Росссат" албанаас мэдээлжээ. Эдийн засгийн өсөлтийн  хурд өмнөх жилийн мөн үеийнхээс 0,9 хувиар буурсан дүнг оны эхний хагас жилийн тайлан харуулж байгаа аж. Энэ оны хоёрдугаар улиралд ч өсөлтийн хурд саарсан дүнтэй байгаа бөгөөд нэгдүгээр улирлын 0,9%-иас 0,8 хувь болж буурсан байна.

"Росстат"-ын мэдээлснээр хөдөө, аж ахуй салбар эхний хагас жилд 0,3 хувиар, олборлолтын үйлдвэрлэл мөн тэр хэмжээгээр нэмэгдсэн байна. Харин барилгын салбар 2,3 хувиар,  цахилгаан, хий болон усны хуваарилалт 3,5 хувийн уналттай байгааг нэгдсэн дүн харуулжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж