Хуучирсан мэдээ: 2014.09.10-нд нийтлэгдсэн

Мягмар гариг буюу есдүгээр сарын 9-ний өдрийн твиттер тоймыг хүргэж байна.

Энэ өдөр жиргээчдийн хамгийн их сонирхол татсан фото агшин бол намрын зураглал байсан.

Намар болжээ. Намрын өнгө, намрын уянга, намрын бодлууд. Намрын цагаан бороо гадаа зүсэрнэ. Сэтгэлийн гүнд хаа нэгтээ үлдсэн хуучин дурсамж навч унах чимээнээр хөглөгдөх. Намарт дургүй хүн гэж байдаггүй. Налгар дулаахан хэрнээ гунигтай тийм л мэдрэмд төрүүлдэгт нь намарт олон хүн дурладаг биз. Зэллэх шувууд нь зүсрэх бороо, хаялах навчис нь хүртэл хөгжмийн эгшиглэн мэт. Яагаад намар гэж чи хуучин дурсамжийг минь хөглөнө вэ?

Галуун цуваа хөвөрсөн

Голын ус нь мэлтэлзсэн

Ганган байгаль хосолсон

Гоёхон намрын өнгө юмаа

Намрын өнгө

 

нэг намар.. арван намар… зуун намар….

 

Мөн энэ өдөр жиргээч Батыг суллалаа. Твиттерт Бат инженер нэрээр алдаршсан Ц.Батыг өнгөрсөн сарын 17-нд Баянзүрх дүүргийн шүүхээс 100 хоног баривчлах ялаар шийтгэсэн билээ. Түүнийг Зам тээврийн сайд А.Гансүхийн гомдлын дагуу хориод байсан.

Ц.Батыг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид нэг сар орчим хорьсоны эцэст суллаж, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байна. Энэ талаар өмгөөлөгч О.Алтангэрэл “Батыг суллаж, хэргийн мөрдөн байцаалтад буцаав” гэж өчигдөр жиргэсэн.

Сануулахад, Ц.Бат нь гурван сарын хугацаанд А.Гансүх сайдын нэр хүндэд халдсан 5700 гаруй жиргээ бичсэн гэдгийг хууль, хяналтын байгууллагынхан найман сарын хугацаанд шалгасны дүнд буруутай хэмээн тогтоожээ. Баянзүрх дүүргийн шүүхээс оноосон ялыг эсэргүүцэн дээд шатны шүүхэд хандсанаар уг хэргийг дахин шалгахаар болсон аж.

Юутай ч Батыг суллаж, хэргийг мөрдөн байцаалтанд буцаав. гэсэн мэдээлэл өгсний дараа жиргээчид

Тийм байлгүйдээ, та бүхэн маань шинчлээл шинэчлэгдээл чардайгаал байдаг, энэ прокурор, шүүх яахым бол ингээл хүнээрээ тоглосоор л байхым болов уу

Bat odoo buuraliin factiig sain gargaj tavih baih daa kk

Ашгүйдээ.Тэгмээр дээ.

за тийм байлгүй дээ айн… Бат Ялав! Бид явав!

Учрыг нь сайн мэдэхгүй байж ялав гэх нь учир дутагдалтай биш үү. гэж өөр өөрсдийнхөөрөө жиргэж байлаа.

Батинженер суллагдсан юм чинь -аа авъядаа

 

ЗАРИМ ЖИРГЭЭЧДИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

iPhone 6 гарч, жил бүр шинэ загвар. Тэгээд дандаа бодох юм, iPhone-20 гарахаас өмнө л манай ТЭЦ-5 баригдаж дуусаасай гэж 🙂

руу ортол цаг тоолж байна. 5 цаг 23 минутын дараа , магад танилцуулна

 

УБТЗ енгерсен жил 31 сая ч билvv тээвэрлэлээ гээд байсан, блvvмбергээр хөрөнгө оруулалт хийвэл 30 саяыг тээнэ ч гэх шиг.. сонин юм ярих..хэхэ

Aдъяa@huhtolboton  Ганц бие эрчүүд эрт хөгширч, богино насалдаг бол ганц бие эмэгтэйчууд Менх насалдаг #Гэнээ

Оргил@orgio_ts Аягатай цай гашилсныг

Амсаад асгаж болдог

Амрагийн сэтгэл гашилсныг

Амар мэдэж болдоггүй гэнэ Р.Чойном

10 давхар хүртлээ зөвшөөрөлгүй барилга баригдаад байхад торгуулийн мөнгөнд шунаад, хүн унаж үхэхийг хүлээгээд үргэлжлүүлээд хараад суудаг мха бх

1 машинд хvн хүлээж суугаа гурван хvн юу ч ярилгvй 15 минут боллоо. Үүнийг гэнэт анзаарч хараал идсэн facebook, twitter, candy сөнөөсэй гэж ярилцлаа.

 

ФОТО ЖИРГЭЭ:

Хэцүү хад 2014.07.29 Хяргас нуурын байгалийн үзэсгэлэнт сайхан газар даа.

 

1 Монгол ->>>>> ЗАМЫН ЦАГДАА<<<<<- нар ийм хеерхен шд
 

 

Айхтар эмзэг дэлбээ байж дээ. Юм л бол эвдэрчихнэ. Хичнээний ч ард гараа бол доо хэхэ

Эмнэлгийн хог хаягдлыг УМХГ анхаарах цаг болж дээ.Өмнө нь мань мэтийг ажиллаж байхад арай ч ингэдэггүй байсан ;-(

 

Cristiano Ronaldo@CRonaldoTime  Recuerdos | Cristiano Ronaldo e Irina Shayk de Vacaciones

 

ЦАХИМ БОЛЖМОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж