Чөлөөт бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдрийн барилдааны тойргийн болон дагах барилдаан өндөрлөлөө.
Тэмцээний 65 кг-ын жинд өрсөлдөж байгаа Гавьяат тамирчин Г.Мандахнаранг ялсан ОХУ-ын бөх финалд шалгарсан тул манай бөх дагах барилдаан хийх эрхтэй болж, Пуэрто Рико улсын бөх Гомезыг дагах барилдаанд 6:4 харьцаагаар (I үед 1:0, II үед 5:4) яллаа.
Ингэснээр Г.Мандахнаран орой 22:00 цагаас хүрэл медалийн төлөө Беларусын бөх Азамат Нуриковтой барилдах боломжтой боллоо.
Түүнчлэн 97 кг-ын жинд барилдсан Д.Хүдэрбулга дагах барилдаанд хүч үзсэн ч Гүржийн бөх Одиказед 2:3 харьцаагаар (I үед 0:1, II үед 2:2) ялагдаж, тэмцээний дуусгалаа.
Ийнхүү өнөөдөр Э.Ням-Очир /61 кг/, Г.Мандахнаран /65 кг/, П.Өнөрбат /74 кг/, Д.Хүдэрбулга /97 кг/ нарын манай дөрвөн бөх Дэлхийн аваргын дэвжээнд зодоглосноос Э.Ням-Очир, Г.Мандахнаран нар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болоод байна.
Э.Ням-Очир хүрэл медалийн төлөө Казахстаны бөх Артас Санаатай барилдана.