Бөхийн чөлөөт барилдааны ДАШТ Узбект үргэлжилж байна. Чөлөөт бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 61, 65, 74, 97 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.
65 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Мандахнаран гурав дахь барилдаанд ОХУ-ын бөх Рамановтой барилдаж, 0:11 харьцаагаар буюу онооны давуу байдлаар ялагдлаа. Одоо ОХУ-ын бөх финалд шалгарвал манай бөх дагаж барилдах боломжтой.
97 кг-ын жинд өрсөлдөж буй Ази тивийн аварга, ОХУМ Д.Хүдэрбулга шилдэг дөрөвт үлдэхийн төлөө Азарбейжаны бөх Хетаг Газимовтай барилдсан боловч 0:6 харьцаагаар ялагдлаа. Азербайжаны бөх финалдвал манай бөхөд дагаж барилдах боломж гарч ирнэ.