Топ-20 индекс 1,5 хувиар өслөө

Хуучирсан мэдээ: 2014.09.09-нд нийтлэгдсэн

Топ-20 индекс 1,5 хувиар өслөө

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн (09.09) үнэт цаасны арилжаагаар 13 хувьцаат компанийн нийт 15,847 ширхэг хувьцаа арилжигдаж, 6,125,661.30 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр “А” самбарт 10 компанийн 6,736 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 5,067,227.00 төгрөгийн, “Б” самбарт 3 компанийн нийт 9,111 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 1,058,434.30  төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

ТОП-20 индекс 15,948.34 нэгж буюу 1.55 %-иар өссөн байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс  996.88 нэгж болж 0.04%- иар  буурсан  үзүүлэлтэй байна.

Дашрамд дурьдахад 9 дүгээр сарын эхний 7 хоногийн арилжааны дүн 142.356.047.50 төгрөгт хүрсэн нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.5 дахин өссөн байна.

Эх сурвалж: http://mse.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж