Монгол Улсад аялал жуулчлалын салбар үүсэж хөгжсөний 60 жилийн ой, Улаанбаатар хотын 375 жилийн ойн хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран “Улаанбаатар төмөр замын төв буудал”-д Жуулчны мэдээллийн төв шинээр нээн ажиллуулж байгаа аж.
Жуулчны мэдээллийн төв нь зөвхөн гадаадын иргэдэд бус гадаадад аялах монголын иргэдэд, Улаанбаатар хотод ирж буй дотоодын жуулчдад иж бүрэн мэдээлэл, аяллын туслалцааг үзүүлдэг байна.
Манай улсын зорчигч тээврийн хамгийн том зангилаа болдог тус буудлаар өдөрт 40 мянган зорчигч, сард 1 сая 200 мянган хүн үйлчлүүлдэг байна. Ирэх жилээс ОХУ, Монгол Улсын иргэд харилцан визгүй зорчдог болсноор тус мэдээллийн төвийн хэрэгцээ улам нэмэгдэнэ гэж холбогдох албаныхан хэллээ.
Г.НАРАН