Монголд анх удаа өвөрмөц утга агуулга, зорилготой фестиваль болох гэж байна. UB palace-ын задгай талбайд нөгөөдөр үдэш 19 цагт болох “Гэрэлт ирээдүй” нэртэй уг DJ фестивальд A sound, Outlaw зэрэг хамтлагууд, дуучин Агиймаа, реппер G нар оролцох бөгөөд фестивалын зорилго нь УБ гэрэлтүүлгийг шинэчилж, өнгө үзэмжинд хувь нэмрээ оруулах гэж зохион байгуулагчид ярьж байна. Монголын төдийгүй гадаадын нийт 24 DJ-н сонирхолтой тоглолт, үзүүлбэрийг үзэх уг фестивалын такс 3000 төгрөг бөгөөд тоглолтоос олох орлогыг нийслэлийн гэрэлтүүлгийг шинэчилэхэд зориулах аж. Электро хөгжим , авьяаслаг залуустай гайхалтай үдэш нийслэл хотын иргэн танд хотын соёлд хувь нэмрээ оруулах боломж олгож байна.
Бэлтгэсэн Н.Энх