Баруун бүсийн АШТ шатрын тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2014.09.09-нд нийтлэгдсэн

Баруун бүсийн АШТ шатрын тэмцээн боллоо

Увс аймагт Баруун бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 9-р сарын 4-6-нд боллоо.

Тэмцээнд 42 шатарчин швейцарь системээр 8 өрөг тоглож дүнгээ гаргахад Говь-Алтай аймгийн шатрын дасгалжуулагч Спортын мастер Арнаагийн Мөнхбат түрүүлж, Говь-Алтай аймгийн шатарчин Батхүүгийн Пүрэвдаш, Баян-Өлгий аймгийн шатарчин ФИДЕ мастер Шакейн Хурманбай нар удаалжээ.

Мөн Ховд аймгийн Зэрэг суманд 80 жилийн ойн нэрэмжит тэмцээн эхэллээ. Тэмцээнд Спортын мастер Цэндрагчаагийн Энхбат, ФИДЕ мастер Сумъяагийн Билгүүн, Спортын мастер Арнаагийн Мөнхбат тэргүүтэй 82 шатарчин оролцож байна.

Эх сурвалж:Нарсар Гийсэм Цольд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж