-Нохой, ямаа, усан гахай, Берлины хана, Эфелийн цамхагтай яагаад гэрлэнэ вэ-
Мангли Мунда нөхөр нь болсон нохойн хамт. Кадр: Barcroft TV
Хурим бол хүний амьдралын чухал үйл явдлуудын нэг учраас түүнд дээд зэргийн хүндрэлтэйгээр хандах ёстой гэж олон хүмүүс үздэг. Гэтэл бас ч цөөнгүй тооны хүмүүс энд огт өөрөөр хандан амьдралынхаа ханиар санаанд багтамгүй сонголт хийдэг байх юм. Жишээлбэл, Мельбурн хотын нэгэн иргэн эхнэрээрээ зурагтаа сонгон тэр эдлэлтэй гэрлэсэн байхын. Мөн есөн настай охиныг илүү шүднээс нь болж, нохойтой гэрлүүлжээ. Энэ матримоналийн (matrimonium – гэрлэлт гэсэн латин үг) (хуучирсан) харилцаанд хүмүүсийг юу түлхэнэ вэ?
Нохойтой гэрлэх
Уламжлалт Энэтхэгт залуучуудын эцэг, эх нь гэрлэлтийг хийлгэх нь их бөгөөд ахмад үеийнхний сонголт нь заримдаа гайхал төрүүлмээр. Тэнүүлч нохойн эхнэр болсон 18 настай Мангли Мундагийн сэтгэл ямар байхыг төсөөлөөд үз дээ. Шеру нэртэй нохойг машинаар авчирч хурмын ёслолд нь дал орчим зочин оролцон түүнийг ном журмын дагуу хийсэн байна. Ийм ер бусын ёслол хийлгэхийн төлөө бүсгүйн эцэг, эх, тосгоны нөлөө бүхий ахмадууд бүгд байсан гэнэ. Тус орны зүүн хэсгийн нэгэн жижиг тосгонд энэ ёслол наймдугаар сарын сүүлчээр болжээ. Тосгоныхон “нохойн” гэрлэлтээр тосгоноо хар хэл амнаас хамгаална гэж үзсэн аж.
Селва Кумар гэх 18 настай залуу олон тооны өвчнөөсөө салах гээд 10 настай жингэртэй гэрлэсэн тохиолдол 2007 онд гарч байв. Залуу 18 хүрэх үеэр түүний дээд, доод мөч татан мэдрэмжгүй болсноос гадна нэг чих нь сонсголгүй болсон байжээ. Нутгийн мэргэ төлөгч уг залуугийн өвчин нь тэр хүүхэд байхдаа хоёр нохойг зэрлэгээр хөнөөсөнтэй холбоотой гэж үзжээ. Хараалаас хагацахын тулд залуу нэн даруй жингэртэй гэрлэжээ. Харин эмчилгээний үр дүнгийн талаар мэдээлэл байхгүй.
Бас нэг тохиолдол. Илүү шүд ургасан гээд есөн настай Карнамони Хандсийг нохойтой гэрлүүлжээ. Буйлнаас нь буруу ургасан дорсгор шүд маш муу ёрын гэж тооцогдсноор түүнээс “зөв” гэрлэлт л салгах ёстой байжээ.
Ер нь бол иймэрхүү гэрлэлтүүд нь ирээдүйд ердийн хүмүүстэй гэрлэхэд нь саад болохгүй бөгөөд тэр нь нэг ёсондоо дом ажээ. Дөрвөн хөлт хосоо хэзээ ч гомдоож болохгүй бөгөөд түүнийг асарч байх үүрэг “эхнэр эсвэл нөхөрт” нь ноогддог гэнэ.
Миний мод минь болооч
Энэтхэгийн хэвлэл мэдээлэл 2012 онд нэгэн сонин мэдээ тараав. Хар хэл амнаас салахын тулд жүжигчин эмэгтэй Айшвари Рай модтой гэрлэжээ. Хэсэг хугацааны дараа үүнийгээ Рай өөрөө үгүйсгэсэн юм. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ үг байдаг биз дээ. Ийм уламжлал энэтхэгчүүдэд байдаг. Залуу эсвэл бүсгүйд тэд гэрлэсний дараа хэн хэнд нь гай таарна, үхэл ирнэ гэж мэргэ төлөгч айлдвал, гайг зайлуулахаар тэд модтой гэрлэдэг ажээ. Дараа нь модоо огтлоод заяаны жинхэнэ ханьтайгаа айх юмгүйгээр гэрлэдэг гэнэ.
Модтой гэрлэх нь цэвэр энэтхэг зугаа биш юм байна. Жүжигчин, хүний эрхийн төлөө тэмцэгч Ричард Торрес модтой гэрлэсэн ёслолыг 2013 оны сүүлчээр Аргентинд хийсэн байна. Найз нөхөд, хамаатан садан нь оролцсон тэр хурим дээр сайд хархүү модоо үнсээд түүнд цэцгийн баглааг барих гэж оролдов. Хожим Торрес тайлбарлахдаа уг ёслолоор нийгмийн анхаарлыг экологид хандуулахыг эрмэлзсэн гэжээ.
Перугийн жүжигчин, байгаль хамгаалагч Ричард Торрес модтой гэрлэх ёслолынхоо үеэр.
Фото: capital.com.pe
Хайр гэх “хорлон”
Уламжлалт бус ёслол нь олны анхаарлыг татах эсвэл рекламын зорилгоор тодрох гэсэн агуулгатайгаар хийгдэх нь нилээдгүй байдаг. Хэвлэл мэдээллээр морь, ямаа, могой, муур, цаашлаад усан гахайтай гэрлэсэн ёслолуудын талаар нэг биш удаа мэдээлж байлаа. Гэхдээ уламжлалт бус гэрлэлт хайр сэтгэлээр хийгдэх нь бас байдаг гэнэ. Тухайлбал, 2013 онд нэртэй загвар зохион бүтээгч Карл Лагерфельд өөрийн хайртай муур Шуппеттай гэрлэнэ гэж мэдэгдсэн. Энэ нь мэдэгдлээс хэтрээгүй бөгөөд тэр өөрийн хайртай гэрийн тэжээмэл амьтандаа зарим нэг хүмүүсийн эхнэртээ зориулдагаас илүүтэй мөнгө зориулан асардаг ажээ.
Чулаан хана шиг бат бэх нөмөртэй
Хайрын зам харгуй хаашаа хөтлөхийг хэн мэдлээ. Жижигхэн алиа амьтны сонголт нь амьтан ургамлын хонгоруудаас гадна огт санаанд багтмааргүй амьгүй эд зүйл, байгууламж болох нь их. Жишээлбэл Мельбурн хотын нэгэн өөрийн зурагттай гэрлэсэн бол Өмнөд Солонгосын Ли Жин-Гью тэвэрдэг дэртэйгээ гэрлэсэн.
Пенсильванийн хатагтай Эми Вольф 2009 онд 1001 Nacht (америкийн “галзуу хулгана” төрлийн) тоглоомтой гэрлэсэн байна. Сүмийн бадралт бишгүүр тоглодог, ажилгүй нэгэн бүсгүй энэ тоглоомд арваад жил ухаангүй дурласан гээд түүгээр 3000 орчим удаа гулсан тоглож амжжээ. “Би түүнд эмэгтэйчүүд нөхөртөө хайртай байдаг шиг хайртай, одоо биднийг юу ч хагацаахгүй” хэмээн сэтгэлтэй болсон хатагтай гэрлэлтийнхээ дараа өгүүлжээ.
Мөн америк бүсгүй Эрика Эйфель (төрөлхийн ЛаБри) 2007 онд Эйфелийн цамхагтай гэрлэх ёслол хийжээ. Хожим тэр ярихдаа өмнө нь Берлины хананд сэтгэлтэй байсан гэв. Энэ ажил хэрэгч хатагтай OS Internationale гэх байгууллагыг бий болгосон ба түүндээ материалын бусад эд зүйлст сэтгэлтэй хүмүүсийг нэгтгэх зорилготой байгаа гэнэ.
Нас барсан сүйт бүсгүй
“Үхэл биднийг хагацаатал…” гэсэн хуримын тангарагийн эсрэг Тайландын 28 настай Чадил Деффи гэдэг залуу зогслоо. Чадил арван жилийн турш Саринья Камсук гэдэг бүсгүйтэй найзалж, тэд хуримын өдрөө товлоод байжээ . Гэтэл бүсгүй нь автын ослоор нас барав. Чадил хуримлах ёслолоо таслахгүй гээд хайртай бүсгүйнхээ шарилтай гэрлэжээ. Ингээд тэр шууд л нөхөр нь ба бэлбэсэн нөхөр нь болсон юм. Аймаар түүх юм даа.
Чадил ба Саринья.
Фото: Facebook дэх Sarinya Kamsook хуудаснаас
Хятадын Гуандун мужид сүйт бүсгүй нь амьд гэхдээ комд байсан цагаар хурим хийгдсэн түүхтэй. Лу Лай ба түүний сүйт бүсгүй Хи Жинцин хоёр хэдэн жил үерэн гэрлэхээр шийдээд байшин хүртэл худалдан авчээ. Хуримын бэлтгэл хийж байх үеэр бүсгүй гэнэт өвдөн эмнэлэгт хүргэгдэж явах замдаа комд оржээ. Бүсгүй амьсгал тасарсан учир эмнэлэг хүргэх замд нь сэргээх эрчимт эмчилгээ хийгдсэн гэж Лу Лай эмнэлэг очоод мэдэв. Бүсгүйн тархинд гэмтэл гарсан байж. Гэсэн ч тэр хуримаа хийхээр шийдсэн гэнэ. Эмнэлэгт болсон ёслолд зөвхөн тэдний хамаатан садан байжээ. Хуримлах ёслолын дараа хэдэн цаг өнгөрөөд бүсгүйг хиймлээр амьсгаалуулах аппаратаас салгажээ…
Бэлтгэсэн Ш.МЯГМАР