Чөлөөнд гарсан монгол офицерууд болон ахмад дайчдын “Тусгаар тогтнол” эвсэл монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлж буй дөрвөн гол асуудлыг хөндлөө. Ахмад дайчид Монгол Улсын газар нутаг лиценз нэрээр худалдагдан гадаадын компаниудын мэдэлд орж, монголчууд импортын бүтээгдэхүүнээс хараат болж, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа байхгүй байхад төрийн үйлчилгээ ард иргэдэд хүрэхгүй байгааг цаашид зүгээр харж суухыг тэвчилгүй ахмад дайчид, чөлөөнд байгаа тангараг өргөсөн эрчүүдийг нэгдэж үүний эсрэг тэмцэхийг уриалж байна.
Бэлтгэсэн Н.Энх