Хог тарихгүй наадацгаая

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Хог тарихгүй наадацгаая

Хоггүй цэвэрхэн сайхан орчинд баяр наадмаа тэмдэглэхийг “Энхийн төлөө үйлчлэхүй” ТББ болон УБ хотын захирагчын ажлыг албанаас нийслэлчүүдэд уриаллаа.  Өнгөрсөн сарын 18 –наас эхлэн УБ хот даяар өрнөж байгаа “Цэмцгэр монгол” аян нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллага, ТБ, ОН-ын байгууллага , иргэд, хувь хүмүүсийг  харъяа дүүргийнхээ хогийг цэвэрлэж, хотын тохижилтод хувь нэмрээ оруулахыг уриалж байна.  “Цэмцгэр монгол”  үйл ажиллагаа цаашид үргэлжлэх бөгөөд үүнд оролцохоор 500 гаруй оюутнууд сайн дураар нэгдээд байгаа гэнэ.  Аяныг зохион байгуулагчид баяр наадам дөхөж байгаатай холбогдуулан хог тарилгүй, цэвэр таатай орчинд баяр наадмаа тэмдэглэхийг нийслэл хотын иргэдэд уриалж байна.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж