Хилсээр шийтгэгдэгсдээс гурав нь нөхөн төлбөр авчээ

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Хилсээр шийтгэгдэгсдээс гурав нь нөхөн төлбөр авчээ

Хуулзүйн үндэсний хүрээлэнгийн эрүүгийн эрхзүй, криминологийн секторын ажилтнуудын хийсэн судалгаагаар долдугаар сарын 1-ны үймээн самууны үеэр хуулийн хариуцлагад үндэслэлгүй татагдсаны улмаас хохирсон иргэдээс сэтгэл санааны нөхөн төлбөрийг ердөө гурван хүнд шүүхээр олгожээ. Учир нь манай улсын хуульд сэтгэл санааны нөхөн төлбөр болон нөхөн төлбөрийн хэмжээг хэрхэн тооцох тухай тодорхой заагаагүй.  Тодруулбал Эрүүгийн байцаан шийтгэх хуульд сэтгэл зүйн хохирлын хэмжээг хэрхэн тогтоох, үнэлэх арга замыг хуульчлаагүй учраас шүүх тогтооход хүндрэл учирдаг байна. Мөн судалгааны явцад манай улсад  хилс ял шийтгүүлсэн иргэдийн сэтгэл санааны нөхөн төлбөрт авсан мөнгийг гадаадын улс оронтой харьцуулахад маш доогуур үнэлэгддэг болох нь тогтоогджээ. Тухайлбал, Австрали улсад дөрвөн жил хилс ял эдэлсэн Линди Чамберли 1,3 сая долларын сэтгэл санааны нөхөн төлбөр, 366000 доллар хууль зүйн туслалцаа авсаны төлбөрт гаргуулсан бол манай улсын иргэн Б дөрвөн жил 19 хоног хууль бусаар хоригдсоны эрүүл мэндийн хохиролд  4300 гаруй доллар  сэтгэл санаанд учирсан хохиролд  3645 доллар авчээ.

Н.Бүжин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж