Хуульзүй дотоодын хэргийн яаманд гэрч хохирогчийг хамгаалах ажлын хэсэг байгуулагдсан билээ. Тус ажлын хэсгийг судалгаа мэдээллээр хангадаг “Хохирогчийн эрхийг хамгаалах судалгааны төв”-өөс гэрч хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоог бий болгох, цаашид авах арга хэмжээний талаар УМБГ, Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба, Улсын ерөнхий прокурорын хэрэг бүртгэлийн хэлтсийн дарга н.Баянжаргал, Нийслэлийн прокурорын хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Л.Сүхбаатар болон дүүргүүдийн мөрдөн байцаачид өнөөдөр уулзалт хийж санал бодлоо солилцлоо. Энэхүү уулзалтын үеэр оролцогчид Монгол Улсад гэрч хохирогчийг хамгаалах зайлшгүй шаардлага байгааг мөн гэрчид нөлөөлж буй эдийн засгийн байдал зэргийг хуульчилж өгөх хэрэгтэй байгааг онцолсон байна.
Н.Бүжин
Н.Бүжин