Эх нялхсын төв байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Эх нялхсын төв байгуулна

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа тэргүүтэй албаныхан ерөнхий сайд С.Батболдтой уулзаж нийгмийн эрүүл мэндийн асуудал, ялангуяа төрөх эмнэлгийн талаар анхаарч ярилцаж нэгдүгээр төрөх эмнэлэгт өргөтгөл хийх шийдвар гаргалаа. Харин 2, 3 дугаар төрөх газрыг шинэчлэх, нэмж дөрөвдүгээр төрөх буюу эх нялхсын төв байгуулах таалаар урьдчилан ярьж ойрын үед шийдвэрлэх ёстой гэж санал нэгдлээ. Эх нялхсын төвийг Яармагт байгуулах зураг төсөл урьдчилсан байдлаар гаргасан байгаа аж. Энэ ажилд 19 тэрбум төгрөг зарцуулна гэж төлөвлөж байгаа. Үүний гурван тэрбум нь одоогоор төсөвт суусан байгаа талаар мэдээллээ. Нөгөөтэйгүүр төр хувийн хэвшлийн харилцан уялдаатай ажиллагааг дэмжих нь чухал асуудал гэсэн байр суурьтай байгаа аж. Гэхдээ энэ нь төр хувийн хэвшил хоорондоо хутгалдаад бай гэсэн үг бус. Хуулийн дагуу, чөлөөтэй, зөв ажиллах боломж бүрдүүлж өгөх ёстой магадгүй боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломжтой гэнэ.  

Б.Сүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж