Эрээнд машин онхолдож монголчууд гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Эрээнд машин онхолдож монголчууд гэмтжээ

Замын-Үүд-Эрээний  хооронд ачаа, хүн тээвэрлэдэг УАЗ-469 маркийн машинуудын нэг өчигдөр орой Эрээнд онхолдсон байна. Уг тоосго ачиж явсан уг машинд хоёр зорчигч явж байжээ.

Орой хил хаахаас өмнө амжиж наашаа гарахаар яарч, хурд хэтрүүлж явсан УАЗ-469-ийг Хятадын машин замаас шахаж, монгол жолооч замын хажуу руу шахагдан жолоогоо хүчтэй мушгин онхолдсон аж. Осолдсон машинд зорчиж явсан хоёр монгол эмэгтэй  гэмтэж Эрээн хотын эмнэлэгт хүргэгджээ.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж