Хүнд үйлдвэрийн салбарт төрөөс баримтлах бодлогыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2014.09.08-нд нийтлэгдсэн

Хүнд үйлдвэрийн салбарт төрөөс баримтлах бодлогыг хэлэлцэнэ

УИХ-аас 2003 онд баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилт 2015 онд дуусч байгаатай холбогдуулан Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас шинээр төсөл боловсруулжээ. Тус баримт бичгийн төслийн талаар салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд үйлдвэрлэл эрхлэгчид танилцуулах, тэдний санал, шүүмжлэлийг сонсох зорилгоор хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогын төслийн хэлэлцүүлгийг энэ сарын 8-нд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт мал аж ахуйн газар тариалангийн салбарыг төлөөлөн 80 гаруй хүн оролцож, салбарт тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам болон төрийн бодлогод зайлшгүй тусгах шаардлагатай асуудлын талаар ярилцсан юм. Харин  хөнгөн, хүнд үйлдвэрийн төрөөс баримтлах бодлогын төслийн хэлэлцүүлгийг энэ сарын 10-нд зохион байгуулна гэж ҮХААЯ-наас мэдээллээ.

 

Г.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж