Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.09.08-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр 21.00 цагт МҮОНР-гийн 106.0 долгионоор ард иргэддээ хандан үг хэлэх болжээ.

Түүнийг ийн ард түмэндээ хандах болсныг Засгийн газрын танхимын үйл ажиллагаатай холбоотой гэх мэдээлэл байна. Гэхдээ энэ нь албаны ёсных биш.

Уг нь өнөөдөр үдээс өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийх гэж байна гэсэн зар тарсан ч цаг тодорхойгүй байсаар хойшилсон. Улмаар 21.00 цаг болж товлогджээ. Энэ үеэр Засгийн газрын нэр бүхий сайд нарыг өөрчлөх асуудал тавигдаж болзошгүй юм байна. Үүнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам тээврийн сайд А.Гансүх нарын нэр багтсан гэх мэдээлэл цацагдаад байна.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж